ӨАБНУлсын ерөнхийлөгч агсан Нельсон Манделатай салах ёс хийх ёслол өнөөдөр Йоханнесбургийн дүүрэгт «Соккер Сити» хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд эхлэнэ. Бараг 100 улсын төрийн тэргүүн нар салах ёслолд оролцоно.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Кубын удирдагч Рауль Кастро нар болон өөр олон орны удирдагчид Манделатай салах ёс гүйцэтгэхээр ӨАБНУ-д хүрэлцэн очно. ОХУ-ын парламентын дээд танхимын тэргүүн Валентина Матвиенко буяны мөргөлд ОХУ-ыг төлөөлөх юм.

Эдгээр удирдагчдаас гадна ӨАБНУлсын энгийн иргэд Манделатай салах ёслол гүйцэтгэнэ. Нийт 95 мянган хүн Йоханнесбургийн дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд багтана. Хүмүүс шахалдмагц Манделатай салах ёслолыг зохин бугуулагчид цэнгэлдэх хүрээлэнд хүмүүсийг оруулахаа болих юм.

ӨАБНУлсын цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр урьд өмнө үзэгдээгүй аюулгүй байдлын арга хэмжээ авчээ. Олон мянган цагдаа салах ёслолд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, дэлхийн улс орнуудын удирдагчдын бие хамгаалагчдад туслана гэж тус улсын цагдаагийн газрын төлөөлөгч Соломон Макгале хэллээ.

Буяны мөргөл 12-р сарын 10-13-ны өдрүүдэд «Соккер Сити» цэнгэлдэх хүрээлэнд үйлдэнэ. Манделаг 12-р сарын 15-нд Зүүн Капын мужийн төрөлхи Куну тосгонд нь оршуулна.