Олон улсын эвслийн гол хэсэг Афгнистанаас гарч байгаа ч, ирэх жил энэхүү багахан тооны америкийн цэргийнхэн тэндээ үлдэнэ. Ингэхдээ тэдний тоо хэмжээ болон тэдний юу хийж үлдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Вашингтон өөрийн бүх цэргээ гаргаж, Кабулыг талибуудтай дангаар нь үлдээхээр сүрдүүлэн, ерөнхийлөгч Хамид Карзайтай наймаалцаж байна. Чухамдаа үүнд итгэж байгаа хүн бараг үгүй.

Одоо Афганистанд 98 мянга орчим өрнөдийн эвслийн цэргийн албан хаагчид байна. Үүний дийлэнх хэсэг АНУ-ын цэрэг дайчид юм. Эдгээр албан хаагчдын олонх нь ирэх жил Лалын БНУ-ыг орхиж гарна. Афганистанд үлдэх америкийн цэргийнхний тоо тодорхойгүй байна. Америкийн цэргийнхний тоо 8-15 мянгад хэлбэлзэж байна. Энэхүү үлдэх хэсэг чухам юу хийх тухай “Оросын дуу хоолой” радиод “Terra America” порталын ерөнхий редактор Борис Межуев ийн ярьж байна.

Нэгдүгээрт, тэд объектуудыг хамгаална. Мөн Засгийн газрын байрууд, цэргийн объектуудыг хамгаална. Хоёрдугаарт, афганы цэргийнхнийг бэлтгэж арай нэг тулалдаан явуулж чадах хэмжээний армийг бэлтгэнэ. Эцэст нь, гуравдугаарт, засгийн газартай байлдаж байгаа тэдгээр хүчнийхний эсрэг арга хэмжээнүүдийг явуулахыг үгүйсгэхийн аргагүй юм. Чухамдаа Иракд байдал яг л ийм болж байна. Тэнд одоогийн иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа цөөн тооны америк цэргүүдтэй адил тооны цэрэг үлдэнэ.

Вашингтон болон Кабулын харилцааны эгдүүтэй асуудлуудын нэг бол терроризмтэй тэмцэх сургуулилтууд юм. Саяхан Хамид Карзай Бүх афганы омгийн удирдагчдын /Лойя жирга/ хурлаар сайшаасан АНУ-тай стартегийн түншлэл байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан. Тэрээр урьдчилсан нөхцөлийн хувиар америкийн цэргийнхнийг афганы талтай зөвшилцөлгүй ажиллагаа явуулахааас татгалзахыг шаардсан. Өөр нэг асуудал бол АНУ-ын цэргийнхний эрхийн статус юм. Тэд нарыг афганы бус, зөвхөн америкийн хуулинд захирагдах ёстой гэж Вашингтон үзэж байна. Ингэхдээ АНУ Кабулд жил бүр үзүүлдэг дөрвөн сая долл. санхүүгийн тусламжаа зогсоон, цэргээ Афганистанаас гаргана хэмээн сүрдүүлсэн.

Гэтэл америкчууд Карзайгаас дутуугүй Афганистанд цэргийн байршилаа хадгалах сонирхолтой байдаг. Энэ тухай Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Дмитрий Александров ийн ярьж байна.

Америкчууд Афганистанд ямар учраас байх гэж байна? Энэ бол ойлгомжтой. Энд бол хятадын чиглэлд болзошгүй нөлөө үзүүлэх, Афганистантай хил залгаа Иранд, Төв Азид, үүгээр дамжуулан Орос улс руу ч нөлөөлөхийг тооцоолж байна.

Америкчууд Афганистанаас үнэхээр гарч явах гэсэн санаа хэзээ ч байгаагүй. Үүнийг тус улсын нутаг дэвсгэрт баригдсан хүчирхэг 9 цэргийн бааз гэрчилж байна. Ингэхдээ Кандагарын орчимд онгоц нисэх, буух гурван км замтай сургуулилтын төвийг байгуулсан байдаг. Энэ нь дан ганц афганы цэргийнхнийг бэлтгэхэд зориулагдсан гэдэгт итгэхэд бэрх юм. Тиймээс энэ нь афганы тулалдааны түшиц газар буюу өөрийн гадаад бодлогын нэгээхэн хэсгийг АНД бүс нутагт чиглүүлэх гэсэн Вашингтоны стратеги юм. Магадгүй энэ нь хэзээ нэгэн цагт Хятадтай сөргөлдөх үед нэг “нөөц” болж мэдэх юм.