Зүүн-Хятадын тэнгист агаараас эсэргүүцэн хамгаалах таних бүсийг тойрсон асуудлыг шийдэх ямар нэгэн арга замыг хамт олны хүчээр хайх цаг ирлээ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын Хурээлэнгийн японы судалгааны Төвийн тэргүүн Валерий Кистанов «ОДХ» радиод мэдэгджээ. 12-р сарын 9-нд Өмнөд Солонгос улс өөрийн агаараас эсэргүүцэн батлан хамгаалах бүсээ өмнө зүгт өргөсгөсний дараа ажиглах, харуулын хүчээ нэмэгдүүлжээ. Сөүл энэ алхмыг энэ бүсэд Хятад өөрийн агаараас эсэргүүцэн батлан хамгаалах бүс байгуулсны хариуд хийсэн байна.

Өмнөд Солонгосын уг бүсээ өргөтгөх шийдвэр 12-р сарын 15-нд хүчин төгөлдөр болно. Үүний зэрэгцээ Сөүл тэдний тогтоосон бүс Өмнөд солонгосын бүстэй зарим нэгэн газраар давхцаж байгаа тул Бээжинг өөрийн мөн бүсээ дахин тодорхойлохыг шаардаж байгаа юм. Тэр нь 2 талын санаархаж буй Иодо хадыг оруулсан байна. Түүнээс гадна өмнөд солонгосын бүс 2 багахан арал, Японы тийм бүстэй зарим газраа давхцаж байгаа агаарын орон зайг хамарчээ. Өмнө нь Хятадын байгуулсан таних бүс маргаантай арал Дяоюйдаогийн дүүрэгт японы бустэй огтлолцож байгаа юм.

Байдал маш явдалтай бөгөөд нэг ч тал буулт хийхийг хүсэхгүй байна гэж Валерий Кистанов мэдэгдээд өөрийн хувилбарыг санал болгохдоо:

«Байдлыг ямар нэгэн аргаар зохицуулахын тулд Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ-дын оролцоотой зөвлөлдөх хуралдааныг зарлан явуулах шаардлага бий боллоо. Хямралт байдлаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга замыг тогтоовол муугуй байх. Эдгээр улсуудын хоорондын халуун шугамыг зохицуулах талаар яригдаж байгаа юм. Байдал түвэгтэй, хурцадмал бөгөөд томоохон аюул заналхийллийг илэрхийлж байна. Гал нээхэд хүргэж болзошгүй тохиолдлын өдөөн хатгалагагүй гэмт үйлдлийн эрсдэл ихсэж байгаа юм. Үүнээс үүдэн ер хэлэхийн аргагүй үр дагавартай цэрэг дайны үйлдэл гарч болзошгүй. Бээжин, Сөүл, Токиогийн улс төр, цэргийнхний тэсвэр тэвчээр хүрч, болзошгүй дайны үйлдлээс урьдчилан сэргийлэхэд бүхнийг хийх байх гэж найдах л улдлээ. Хэрэг явдал тун ноцтойгоор эргэж байна» гэж ярилаа.

АНУ хятадын бүсийг хүлээн зөвшөөрөхөөс тагалзсан боловч Өмнөд Солонгосын шийдвэрийг дэмжжээ. Өнөөдөр Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Өмнөд Солонгосын өөрийн агаараас эсэргүүцэн батлан хамгаалах таних бүсээ өргөтгөх шийдвэрт Япон улс ямар ч асуудал олж харахгүй байна гэдгээ мэдэгдсэн байна. Токиогийн байр суурь Валерий Кистановын хувьд тийм ч санамсаргүй зүйл биш юм:

"Япон үүнд асуудал олж харахгүй нь мэдээжийн хэрэг, учир нь Токио Сөүл хоёр Бээжингийн эсрэг нэгдмэл фронтод оролцож Хятадын тогтоосон таних бүсийг маш хатуугаар эсэргүүцэж байгаа билээ. Олон асуудлаар санал зөрөөнтэй ч Япон, Өмнөд Солонгост Зүүн-Хятадын тэнгист Такэсима арлыг тойрсон өөрийн газар нутгийн маргаан болон түүхийн асуудлууд ч бий боловч тэд холбоотнууд юм. Иймээс сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын тийм мэдэгдэл зүй ёсны юм".

Пекин-Токио-Сөүл гэсэн гурвалжинд зөрчилдөөн хурцадсаны дэвсгэр дээр Япон улс аль болох өөрийн байр суурийг өргөнөөр дэмжүүлэхээ бататгахыг хичээж байна. БХЯ-ны сайд Ицунори Онодэра Филиппинд орших зуураа Бээжингийн өөрийн санааг бусад оронд тулган хүлээлгэх гэсэн оролдлогын эсрэг байхыг уриалжээ. Сайд энэ асуудлаар хамтран ажиллахаар Филиппин, Австралийн ажил нэгт нөхдүүдтэй ярилцаж тохиролцсон байна. Австралийн БХЯ-ны сайд Жулия Бишоп өөрийн зүгээс Хятадын шинэ таних бүсийн талаар санаа зовж байгаагаа батлан илэрхийлжээ.

Гэсэн ч Токио тэдний Бээжинд энэ бүсээ тэмдэглэхээр тулгасан шаардлагадаа Вашингтоноос дэмжлэг авч чадсангүй. Үүнд Валерий Кистанов анхаарлаа хандуулаад:

«АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Токиод, дараа нь Бээжинд айлчлахад АНУ Япон шиг тийм хатуу байр суурь бариагүйд маш хямарсан билээ. Энэ нь японы шинжээчдийн үзэж байгаагаар АНУ хэдийгээр Зүүн Азид улс төрийг сэргээхээр тунхагласан боловч одоогоор нэг ч их үүнийгээ биелүүлэхгүй байгааг баталж байна» гэж өгүүллээ.

Гэтэл Оросын ШАУ-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн солонгосын судалгааны Төвийн тэргүүн Александр Жебины үзэж байгаагаар гагцхуу Зүүн Азийг АНУ-ын сонирхол ихэссэн бүс хэмээн зарласнаас бүс нутагт байдал хурцадсан байна. Америкчуудын Азид эргэн хандах болсон нь Хятад улсыг тусгаарлаж, түүнийг тойрсон улсуудын бүсийг бий болгоход чиглэгдсэн АНУ-ын гадаад бодлого юм. Александр Жебин энэ мэдэгдлийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Өмнөд Солонгост айлчилж, Солонгос улсыг агаараас эсэргүүцэн батлан хамгаалах бүсээ өргөтгөхөө зарласны дараа шууд хийжээ.