Филиппины засгийн газрын төлөөлөгчид болон тус улсад үйлчилж байгаа морог чөлөөлөх лалын фронт Куала-Лумпурт тус улсын өмнөд хэсгийн засгийн эрхийг хуваах тухай тохиролцоонд хүрлээ. Энэ тухай даваа гаригт мэдээний GMA News интернет-портал уламжлав. Босогчидтой яриа хэлэлцээ явуулсан Филиппины ерөнхийлөгчийн зөвлөх Тересита Кинтос-Делесын үзэж байгаагаар, энэхүү гэрээ нь “Багсаморогийн хувьд жинхэн бодит бие даасан байдалд хүрэх боломж олгож буй юм” гэжээ. Филиппины өмнөд хэсэгт байгуулагдах энэхүү автономит район нь өнгөрсөн оны 10-р сард Засгийн газар болон Морог чөлөөлөх лалын фронтын хооронд байгуулсан ерөнхий гэрээний хүрээнд байгуулагдаж буй юм.

Хамтарсан мэдэгдэлд, талууд хэвийн харилцааны тухай сүүлчийн нэмэлт гэрээг ирэх оны нэгдүгээр сараас өмнө байгуулах боломжтой гэдэгт итгэлтэй байна гэжээ. Ерөнхий гэрээнд Филиппины өмнө хэсгийн одоогийн лалын Минданао автономит районы оронд том хэмжээтэй засаг захиргааны нэгдэл Бангсаморон байгуулахаар төлөвлөсөн аж. Засгийн эрх баригчид болон морог чөлөөлөх лалын фронтын хоорондын сөргөлдөөн 40 орчим жил үргэлжилж байгаа бөгөөд тэдгээрийн эгнээнд 11-12 мянган алан хаядагчид тоологддог байна. Энэ хугацаанд сөргөлдөөний улмаас нийт 150 мянга гаруй хүн алагдсан аж.