18 сая америкчууд уургын глютен бодис тэдний бие мах бодид муугаар нөлөөлж байгаагийн улмаас өвчин эмгэгт нэрвэгдээд байна. Сүүлийн үед АНУ-ад явуулсан судалгааны дүнгээс үзвэл, генийн аргаар гаргасан буурцаг болон эрдэнэ шишийг хүмүүс хүнсэндээ ихээхэн хэрэглэх болжээ.Үүнийг эмч нар хүн төрөлхтөн томоохон хэмжээний шинэ тахал өвчний эрмэг дээр ирээд байна гэж үзээд байна.

Глютенгүй хоолны дэглэм ихэд дэлгэрч байна. Энэ бол одоо цагийн мода биш юм. Хүний бие мах бодь үр тарианы уураг буюу глютеныг /цавуулаг/ хүлээж авахаас аль болохоор татгалзах болжээ. Хүнсэнд глютен агуулсан бүтээгдэхүүнүүд хоол шингэх процессуудыг гэмтээхэд хүргэж байна. Энэ нь аутизмаас хорт хавдар хүртэл өргөн цар хүрээтэй өвчин эмгэгт хүргэж буй юм.

Сүүлийн 20 жил хүний организм глютеныг эмзэгээр хүлээж авах нь эрс нэмэгдсэн. Энэхүү өвчний тархалт организмыг генийн түвшинд ашигласантай холбоотой нь эргэлзээгүй юм гэж Эколог, хүнсний аюулгүй байдлын олон улсын шинжээч, биологийн ухааны доктор Ирина Ермакова үзэж байна.

Генийн түвшний организм илүүтэй ажиглагдаж байгаа нутгуудаад хавдрын өвчнөөр өвдөлт маш их байна. Түүнчлэн эдгээр нутгуудад генийн түвшинд гаргасан бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсний дараа таргалалт болон сахарын шижнээр өвчлөлт хэд дахин нэмэгдсэн болох нь тогтоогдоод байна. Үүнээс гадна хүмүүсийг үргүй болгож байна. Энэ бол хамгийн аймшигтай зүйл. Яагаад гэвэл, энэ нь хүн юм уу, сүүн тэжээлтнүүд төдийгүй, чухамдаа бүхий л амьд организмыг үргүйдэлд хүргэх аюултай. Энэ нь манай агаар мандалыг ч усдахад хүргэнэ, учир нь шавьж хорхой болон хэрэгтэй бактерууд үржихээ больж, ургамал усдана. Ер нь генийн түвшний организм бол удаан үйлчлэх бөмбөг л гэсэн үг.

Сонирхуулахад, дэлхий дахинд генийн түвшний организмд өгсөн нийтлэг дүгнэлт одоо хир үгүй юм. Жишээ нь, АНУ-ад ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь өргөн хэрэглэгддэг. Тэнд бүтээгдэхүүн дээр генийн түвшний организмын агуулгыг заавал заасан байх ёстой хууль ч үгүй. Хятадад гэнийн түвшинд гаргасан хөвөн болон папайя буюу модны хулууг тариалхыг албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Тэрчлэн генийн аргаар гаргаж авсан эрдэнэ шиш, цагаан будааг хүртэл импортолдог. Европд генийн организмыг ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнүүдээс тухайлбал, Австри, Франц, Грек, Польш, Болгар, Люксембург, Унгарт татгалзсан. Украин мөдхөн генийн аргаар гаргаж авсан буурцгийг тариалдаг орнуудын тоонд орох бололтой. Үүнтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зуржээ.

Харамсалтай нь генийн түвшний организм тойрон байгаа орчинд хэрхэн нөлөөтэй тухай даяаршлын судалгаанууд одоо хүртэл хийгдээгүй байна. Генийн түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хил дамнасан үндэсний компаниудад ажилладаг эрдэмтэд генийн инженерингийг дэмждэггүй, хараат бус эрдэмтдийн үзэл бодлыг ерөөс хуваалцдаггүй. Шинжээчид бие бие нь дээ итгэдэггүй. Генийн түвшингийн үр тарианууд нь натуралиас илүү ашигтай тул, янз бүрийн улс орнуудад үүнийг дэмжих хүчтэй лобби бий болсон.

Орос улсын Бүх үндэстний генийн аюулгүй байдлын холбоо нь энэхүү маргаанд цэг тавихаар шийдсэн. Хэрвээ энэ нь хор нөлөөтэй бол хориглох, нөлөөгүй бол хүмүүсийг тайвшруулж аюулгүй гэдгийг тайлбарлан хэлэх ёстой гэж “Оросын дуу хоолой” радиод холбооны захирал Елена Шаройкина мэдэгдэв.

Энд нэг туршилт явуулах ёстой юм. Үүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид болон энэхүү технологид үл тоомсорлон ханддаг хүмүүс нийлээд дүрэм бий болгоход тохиролцох ёстой. Бид энэ жилийн турш олон улсын болон оросын эрдэмтэдтэй томоохон хэмжээний ажлыг явуулсан. Зун манайд АНУ, Франц, Их Британий мэргэжилтнүүд ирцгээсэн. Ажлын бүлэг байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар протоколуудыг бэлтгээд байна. Миний бодлоор бол энэхүү туршилт нь дэлхийн сенсаац болох байх гэж бодож байна. Яагаад гэвэл, генийн түвшний организмыг арилжаанд ашиглах болсон 20 жилийн хугацаанд амьд организмд генийн түвшний бүрэн хэмжээний 100 % судалгааг явуулах зорилгоор дэлхий дахинд хэн ч, ийм олон салбарын олон улсын эрдэмтдийг нэгтгэж байгаагүй юм.

2017 онд генийн түвшингийн буурцаг үйлдвэрлэгчдийн нэрсийн жагсаалтанд Орос улс нэгдэн орж магадгүй. Энэ тухай баасан гаригт Москвад болсон “Агрохолдинги России” бага хурал дээр зарласан. Хэрвээ туршилтын үр дүн сөрөг гарахаар бол тэр цагт оросын хөрсөн дээр нэг ч генийн түвшний үр унахгуй юм. Учир нь нэгдсэн дүгнэлт гаргахын тулд нэг жил хангалттай хугацаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.