Энэ долоо хоногт ерөнхийлөгч Барак Обамагийн Эдвард Сноудены илчлэлтэй холбоотой тулгамдсан асуудлууд түүний өмнө тулгарах асуудлуудтай харьцуулбал, далайд дусал мэт болох нь тодорхой болов. “Вашингтон пост” сонин илчлэлийн ээлжит тунг нийтлэв. ҮАБ-ын мэдээллийн санд өдөр бүр янз бүрийн орнуудаас 5 тэрбум хүртэл утасны ярианы бичлэгүүд ирдэг байна. Тэгвэл “Сноудены лавлах” -аас анх түрүүнд сониндоо нийтэлсэн “Гардиан” сонины ерөнхий редактор Алан Расбриджер яриандаа, одоогоор нийт материлын дөнгөж нэг хувь нийтлэгдээд байгаа тухай уламжилжээ.

НҮБ-аас ҮАБ-ын хэргийг мөрдөх ажиллагааг эхлүүлж байгаа тухай нэгэнт тодорхой болсон. АНУ-ад “Гардианы” сэтгүүлчдийг дэмжиж эрэн сурвалжлахын эцэг “Вашингтон постын” тоймч Карл Бернштейн Лондон, Вашингтоныг хорлох мэт байр сууриа илэрхийлсэн. Нөгөө Боб Вудвордын хамт 70-аад онд Никсоны үед Уотергейтын дуулиант явдлыг өрнүүлсэн нөхөр шүү дээ. Барак Обамаг юу хүлээж байгаа тухай төсөөлөхөд ч хэцүү юм. Тэр үед Ричард Никсонд огцрохоос өөр зам байгаагүй, учир нь түүний хэргийг шүүхэд шилжүүлэхээр заналхийлж байсан.

Өдөр бүр ҮАБ-ын мөрдөлтөн дор 5 тэрбум хүн байна. Ийм явдал урьд өмнө огт гарч байгаагүй. Ийм үлэмж цар хүрээ нь антиутоп нэртэй роман зохиогч “1984” буюу британий иргэн Жорж Оруэллыг ч гайхшруулах байсан байх. Тэр амьд сэрүүн байсан бол “2014” маягийн антиутоп үргэлжлүүлэн бичих байсан нь дамжиггүй. Юутай ч, дэлхийн хэмжээний тагнан чагнах ажиллагаа нь Гуравдугаар Рейхийн ч, штазийн ч, ДХЯ /КГБ/-ийн ч, ер нь тэдний хэний ч, зүүдэнд ч орж байгаагүй юм.

“Конгрессын амралт дуусч, баярын дараа ажилдаа орохдоо тэд мөрдөн тагнахын бүх хууль тогтоомжуудыг хязгаарлан, шинэчлэх ажлаа эхлүүлвэл сайнсан” гэж “Amnesty International” эрхийг хамгаалах байгууллагын америкийн салбарын захирал Зек Жонсон мэдэгдэв.

Энэ долоо хоногт Лондонд болсон үйл явдал оруэллын”1984-өөс хуулсан мэт өрнөв. “Гардиан“-ы ерөнхий редактор Алан Расбриджерыг нийтийн төлөөлөгчдийн танхимын тусгай хороонд “Нэгдсэн улсад “ хир ээлтэйг нь байцаан тодруулахаар дууджээ. Хороо нь Британий аюулгүй байдалд “Гардианы” нийтлэл хор хөнөөл учруулсан эсэхийг тодорхойлох ёстой.

Росбриджерын “байцаалтын“ дүрс бичлэг “You Tube” дээр тэр даруйдаа хит болсон. Хэрвээ энэ нь Оруэллын гарт орсон бол тэр өөрийн “Их ахыг” хэнээс жишээ авч бичхээ лавтай мэдэх байсан. Эндээс консерватор-депутатуудын нэг Расбриджерыг эх орондоо хайргүй гэж буруушаасан хэрэг мандах нь тэр. Үүний хариуд “Гардиан” ийн хариулжээ.

Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Сноудены илчлэлийн сэдвээр ажиллаж байсан хүмүүсийн олонх нь тус улсад гэр бүлээрээ амьдарч байгаа британь хүмүүс бөгөөд тэд энэ сэдвийг дэмжиж байна. Асуудлыг ингэж тавьж буй нь надад гайхшрал төрүүлж байна. Тийм ээ,бид эх орончид. Тэгсэн хирнэ манай ардчиллын орчин болон чөлөөт хэвлэл болоод тус улсад хүн бүр ийм төрлийн /хүмүүсийг нийтээр тагнан мөрдөх/ зүйлүүдийн тухай хэлэлцэн ярилцах бололцоотой байдагт бид эх оронч сэтгэлээр хандаж байдаг.

Тагнуулчид мэдээж тагнан мөрдөх ёстой гэж Расбриджер нэмж хэллээ. Ингэхдээ өөрийн дүрмүүд болон тагнуулын хуулидыг тогтоон, үүн дээр үндэслэн хэдэн сая хүмүүсийг тагнах ажиллагааг явуулах боломжийг хэрхэвч олгож болохгүй юм.

Хүний эрхийн болон халдлагын байгууллагын илтгэгч Бен Эммерсон НҮБ-ад зориулан тусгай мөрдөх ажиллагааг эхлүүлсэн. Британий хуульч мэдэгдэлдээ, “ҮАБ-ын хэргийг” болон түүний британий ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын холбооны төв “GCHQ”-г “ренген” гэрлийн дор тавина гэжээ. АНУ болон Британий иргэдийг болоод 35 орны тэргүүн нарыг тагнан чагнахтай холбоотой даяаршлын ажиллагаа нь НҮБ-ын баталсан нормуудыг чухам хир хэмжээгээр зөрчиж байсныг тогтоохоор төлөвлөж байна. НҮБ-ын илтгэл болон зөвлөмжүүд нь 2014 оны намар гэхэд бэлэн болсон байна.

Эммерсон бол Европ дахь ТТГ-ын нууц шоронгуудын тухай, Пентагоны Гуантанамо дахь гяндан болон АНУ -ын “алан хядагчдыг” нисэгчгүй онгоцнуудыг ашиглан устгасан зэрэг нууц сэдвүүдийг хөндсөн илтгэлүүдээрээ нэрд гарсан. Гэтэл эдгээр бүтээлүүд нь олон нийтээс зохих үнэлэлтүүдийг авч чадаагүй юм, учир нь хуулийн хуурай хэлээр бичигдсэн байв. Хэрвээ Эммерсон хуульчаасаа илүүтэй зохиолч байсан бол түүний энэхүү ажил жинхэн “тэсрэлт” мэт үр дүн авчрах байсан. Тэгвэл шинэ илтгэл ийм болж бас мэдэх л юм.