Нижегородскийн мужийн цэргийнхэн сургуулилтын үр дүнг ихээхэн нэмэгдүүлэх боломжийг олгох шинэхэн технологийг хэрэглэж эхэллээ. Лазерийн сум, мина, их бууны сум гэх мэт боловсруулалтаар улсын бүх сургалтын талбайнууд удахгүй хангагдах юм.

Сургуулилтын талбайд орох нь хувийн картыг цэнэглэж идэвхжүүлэхээс эхлэх болно. Дэлгэцэн дээр офицерийн гэрэл зураг, анги салбар, цэргийн үнэмлэхний дугаар, байлдааны сургуулилтад оролцохоор хаанаас ирсэн зэргийг харж болно. Квадратуудын нэгэнд батлан хамгаалах байгууллагыг боловсруулж байгаа юм. Тагнуулын ротын дайчны гарт зөөврийн хөнгөн төхөөрөмж байх бөгөөд туун дээр бодит цаг хугацаанд (шууд) нисэгчгүй нисэх төхөөрөмжийн видеокамераас зургийг дамжуулан харуулдаг байна.

Туршилтын явцад сургуулилтын талбай дээр анх удаагаа танк, хуурай замын байлдааны машин, буудлагын зэвсгууд дээр суурилуулсан шинэхэн лазерийн имитаторуудыг үзүүлжээ. Имитатор автомат Калашниковаас буудах хэмжээсийг бүрэн дүүрнээр загварчилдаг. Дайчны хантаазан дээр бэхэлсэн онолтын хэмжүүр дээр лазерийн туяа оноход эсрэг талын дайчин шархтсан буюу алагдсан болохыг датчик (хэмжигч) үзүүлдэг байна. Танкан дээрх асаж буй улаан гал техник лазерийн туяанд цохигдсон болохыг гэрчилнэ. Энэ нь тулалдаанд нэг ч цахим ертөнцөд зураас шарх аваагүй залуу дайчны амжилттай буудалт байлаа. Хэрэв түүнд хөнгөхөн ч болов шарх байсан бол биеийн зохих хэсэгт гэрэл асах ёстой юм. Харин гэрэл ассан бол гүйцээ, дайчин алагдсан гэсэн уг.

Цэргийн өндөр технологийг хэрэглэх нь болзолт тулалдааныг үнэн бодит байдалд ихээхэн хэмжээгээр ойртуулах боломжийг олгохын зэрэгцээ дайчинд гэмтэл авах өчүүхэн ч болов аюулыг үгүйсгэх юм. Хэрэв хоосон сум хэрэглэсэн тохиолдолд ч аюулгүй ажиллагааны арга хэмжээний тодорхой хязгаарлалт байдаг бол шинэ технологийн тохиолдолд ийм шаардлагагүй. Дурын нөхцөл байдалд дайчдад бүрэн аюулгүй байдал баталгаатай юм.

Удахгүй оросын цэргийн тойргуудын байлдааны бэлтгэлийн бүх төвүүдийг лазерийн имитаторуудаар хангахаар төлөвлөж байна. Мөн тойрог бурт тусгайлан бэлтгэсэн гэрээт-мэргэжилтнүүдээс бүрдсэн тусдаа батальон, өөрөөр хэлбэл «цахим ертөнцийн спецназ» бий болох юм.