Оросын эрдэмтэд хөгшрөх үйл явцыг удаашруулах арга замыг олжээ. Тэд хосгүй залуужуулах ийлдэсийг могойн хорноос гарган авчээ. Уг бодис булчинг сулруулж, үрчлээ үүсэх хурдыг нэлээд хэмжээгээр удаашруулах чадвартай байна.

Хосгүй шинж чанартай хорыг биоорганик химийн хүрээлэнгийн судлаачид зөвхөн Вьетнамд л байдаг бирманы загалмайт буюу хорт могойны булчирхайнаас олж илрүүлжээ. Оросын ШУА-ийн биоорганик химийн хүрээлэнгийн лабораторийн удирдагч Юрий Уткин ийнхүү ярьж байна: «Маш ховор байдаг энэ могойг бидэнд вьетнамын ажил нэгт нөхөд олж өгөн, бид түүний хоронд судалгаа хийснээр пептид, хорын нэгдэл байгааг илрүүлж чадлаа. Хор мэдрэлээс булчинд мэдрэлийн хүчдэл дамжуулах үйл явцыг сонгон хаадаг байна».

Оросын эрдэмтдийн боловруулалтын үр дүнг шалгахын тулд африкийн мэлхийнүүдийг ашиглажээ. Эдгээр газар уснаа явагчдын боловсорч гүйцээгүй хөлийн бүлчингийн мэдрэлийн эсүүдэд шахаж, дараа нь тэдгээрийг хорын үйлчлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харсан байна. Тийм нэг судалгаагаар пептид бүлчин шөрмөсийг сайхан сулруулдаг болох нь илэрчээ. Бас нэг сорилыг лабораторийн хулганууд дээр хийснээр энэ таамагнал батлагдсан байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар тийм пептид үрчлээний эсрэг бодисын хувьд ашигтай байх болно. Үрчлээний уусэж бий болохыг нуурний хөдөлгөөний булчингууд хариуцдаг. Хэрэв тэднийг сулруулбал таагүй мөчийг хойшлуулж чадах юм. Бодисыг бие организмд нэвтрүүлэх тохиромжтой арга замыг ч олж чадсан гэж Оросын ШУА-ийн биоорганик химийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Игорь Кошеверов яриад: «Тохирох концентрацитай нунтгийг бид тосны үндсэнд нэмж нуурний хөдөлгөөнөөс бий болдог үрчлээг багасгах идэвхтэй тосыг гаргаж авах юм» гэжээ.

Сайн дурынхан дээр арьс судлалын шинжилгээ судалгаа аль хэдийн явагдаж эхэлсэн байна. Амжилттай болсон цагт онц сайн бодисыг гоо сайхны салбар аваад зогсохгүй энэ могойн хорны найрлагын үндсэн дээр өвчин намдаах маш сайн эмийг ч бүтээж болох юм.