Оросын эрдэмтэд унтах үед хурхирах нь хунд ноцтой исэлдлийн үйл явцыг өдөөж, бие организм дахь эмгэг өөрчлөлтөд хор хөнөөлтэй болохыг тогтоожээ. Хурхиралт нь хүчил төрөгчийн дутагдалд оруулж, улмаар бүх амьд эсийн бүтцэд ордог липидийг устгахад хүргэдэг байна. Эцсийн эцэст нь энэ бол эсүүдийг хөнөөх аюултай юм. Хурхирдаг хүмүүс антиоксидантыг хэрэглэх шаардлагатайг нойрны эмгэг судлаач эмч баталж байна.

Хурхиралт нь амьсгалын зам нарийссанаас болж амьсгалын үйл ажиллагаа алдагдсаны шинж тэмдэг юм. Түүний уршгаар хүчил төрөгч дутагдаж, өглөөгүүр цусны даралт ихсэн, толгой өвдөж, тархины үйл ажиллагаа мууддаг байна. Хурхиралтын өөр нэг багагүй аюултай үр дагаврыг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд нотолжээ. Оросын ШУА-ийн гэр бүлийн эрүүл мэндийн асуудал, Эрхүүгийн нойрны эмгэг судлалын Эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтнүүд, хүрхирч байгаа өвчтөний липидийн исэлдэлт маш эрчимтэй явагддаг тул тэдэнд антиоксидантуудыг хэрэглэх шаардлагатай болохыг илрүүлсэн байна.

Липидууд бол өөх мэт бодисууд бөгөөд бие организмын эрчим хүчний нөөц, эд эсийн салшгүй хэсэг юм. Липидууд эсийн нэвтрэх чанар, ферментуудийн идэхжилд нөлеөлж, мэдрэлийн түлхэц дамжуулах, булчин агших болон дархлааны үйл явцад оролцдог байна.

Эрхүүгийн нойрны эмгэг судлалын төвийн мэргэжилтнүүд 46-55 насны 50 сайн дурын эрчүүдийг оролцуулсан туршилтыг явуулжээ. Тэдний 37 нь унтах үедээ амьсгалын үйл ажиллагааны хямралтай байсан байна. Эрдэмтэд туршилтад оролцогчдын цусанд липидын исэлтийн бүтээгдэхүүн агуулагдаж байгааг тодорхойлжээ.

Хүчил төрөгчийн идэвхтэй хэлбэр бол амьсгалын зайлшгүй бүрэлдэхүүн бөгөөд тэдгээр нь аливаа организмд антиоксидантын адилаар оролцож байдаг. Гэвч хүчил төрөгчийн идэвхтэй хэлбэрийн тэнцвэр алдагдаж исэлтийн хариу үйлдэл болсон тохиолдолд үүсдэг. Гагцхуу ийм байдлыг шинжээчид амьсгалын зам нь нарийссан эрчүүдийн бүлэгт ажигласан байна. Тийм байдлаар нойрондоо хурхирдаг хүмүүс исэлтийн хариу үйлдлээс хохирч, эд эс нь эвдрэлд ордог нь бие организмд эмгэг өөрчлөлт явагдаж байгаагийн илрэл юм. «Судалгааны үр дүнд нойрсох үедээ хурхирдаг эрчүүдийн 100%-д зүрх-судасны эмгэг, судасны хана хатуурсан өөрчлөлт тохиолддогийг харууллаа» гэж нойрны эмгэг судлалын төвийн тэргүүн, профессор Ирина Мадаева ярьж байна. Гүнигт үр дагаварт хүрэхгүйн тулд хурхиралтыг липидын исэлтийг дарангуйлах антиоксидантаар эмчлэх хэрэгтэй.

Одоо эрдэмтэд нойрны хямралтай цэвэрших насны эмэгтэйчүүдэд исэлтийн хариу үйлдэл явагддаг эсэхийг судалж байна. Үүний дараа судлаачид нойрны хямралын үед химийн урвалд хүйсийн ялгаа нөлөөлдөг эсэхийг тодруулах юм.