Пентагон цохилтын нисэгчгүй нисдэг аппаратыг ажилуулагчад тавих энгийн номхон оршин суугчдын хохиролыг аль болохоор багасгах шаардлагыг зөөлрүүлэв. Энэ арга хэмжээ «алсаас хийх дайн» гэгчийн номнолын хүрээнд ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Одоогоос америкийн цэргийнхэн холбогдох хохирол ажиллагааны зорилгоос их хэтрэхгүй байхыг л ажиглана. Үнэн чанартаа байлдааны нисэгчгүй нисдэг аппаратыг хэтдээ өнөөгийнхөөс илүү өргөн хэрэглэхийг америкийн тал оролдож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх ПДХ асуудал эрхэлсэн тусгай газар хоорондын ажлын хэсгийн зөвлөгч, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Владимир Козин хэлэхдээ:

«Олон улсын хэмжээнд тогтоон барих хүчин зүйл үгүй. Байлдааны зэвсэгтэй нисэгчгүй нисдэг аппаратыг үл хэрэглэх тухай олон улсын хэлэлцээр байгуулах хэрэгтэй. Ийм ажиллагаа Пакистан, Афганистан улсуудад хохирол учруулж байна.

Нисэгчгүй нисдэг аппаратыг Ливийн эсрэг ажиллагаанд бас хэрэглэв. Харамсалтай нь АНУ дээр дурдсан орнуудаас гадна нисэгчгүй нисдэг аппаратыг Энэтхэгийн далайн баруун-хойд, Африкийн зүүн-хойд хэсэгт, Арабын хойг, Персийн буланд хэрэглэх санаатай байна.

Америкийн цэрэг-улс төрийн удирдлага олон мянган км хол зайнаас үйлчлэх техникийн тусламжтайгаар байлдааны ажиллагаа явуулж, кибер цохилтын дайн гэгчийг хийхийг санаархсан юм. Уламжлалт байлдааны ажиллагааг бодоход ийн дайн гэгч зарчимт шинэ онцлогтой» гэв.

Хоёр улс байлдан дайтаж байгаа бол олон улсын эрх зүйн үүднээс байлдааны ажиллагаанд оролцогчийг хөнөөж мэднэ. Гэвч Пакистан, АНУ хоёр албан ёсоор байлдан дайтахгүй байна. Тэгвэл Пакистанд нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэн алах ажиллагаа явуулж болохгүй.

Иймээс нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэх ажиллагааг шүүхэн бус залхаан цээрлүүлэлт хэмээн үздэг. Хуулийг өөрчилсэн ч холбодох хохиролын асуудал шийдвэрлэгдэхгүй. Стратегийн тухайн байдлын төвийн захирал Иван Коновалов хэлэхдээ:

«Мэдээжээр цэргийнхэн хохиролыг аль болохоор багасгах ёстой. Энгийн номхон оршин суугчдыг хохироох ёсгүй. Харин алсаас ажиллуулах нисэгчгүй нисдэг аппаратаар энгийн хүмүүсийг л хэлмэгдүүлж байна.

Энэ аппаратыг ажиллуулагч террорист, партизан буюу энгийн номхон оршин суугчдыг лавтай ялгаж чадахгүй байна. Нисэчгүй нисдэг аппаратыг хэрэглэх ажиллагааг эрс шүүмжилж эхлэв. НҮБ энэ асуудлыг авч үзвэл зохино.

Нисэгчгүй нисдэг аппаратыг ажилуулагчад тавих хяналтыг сулруулсан нь тэдгээрийг америкийн ажиллагаанд цохилтын гол хүчин болгож байгааг тусган харуулав. Хяналтыг сулруулах нь Пентагонд ашигтай» гэлээ.

Пентагоны зааварыг шинэтгэсний дараа америкийн нисэгчгүй нисдэг аппаратын цохилтод хэлмэгдэх энгийн хүмүүсийн тоо өсөн нэмэгдэх нь дамжиггүй.