Хятадын ардын чөлөөлөх армийн усан цэргийн уламжлалт өнгөтэй хөлөг онгоцны тавцангийн J-15 сөнөөгч онгоцны хэд хэдэн гэрэл зургийг сүүлийн өдрүүдэд хятадын ХМХ-үүд нийтлэв. Эдгээр сөнөөгч онгоцоор цэргийг зэвсэглэж байна гэж зарлан мэдээлжээ. Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин эдгээр нийтлэлийг тайлбарлан дүгнэж байна.

Энэ үйл явдал 8-р сарын сүүлээр БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн тэргүүн Си Зиньпин «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөг онгцонд очсон үед болсон байх. Чухам тэр үед анхны сөнөөгч онгоцыг телевизээр үзүүлсэн билээ. 9-р сарын эхээр дэд адмирал Инь Жо интернет нэг сайтад ярилцлага өгөхдөө сөнөөгч онгоцоор цэргийг зэвсэглэж, бөөнөөр үйлдвэрлэж байна гэсэн аж.

Одоохондоо нэг суудалтай сөнөөгч оногцны талаар өгүүлж байна. J-15S хоёр суудалтай сөнөөгч онгоцыг туршиж байна. Тэр анхны нислэг 2012 оны 11-р сард хийсэн билээ. Эдгээр сөнөөгч онгоц J-15 хөтөлбөрийг зөвлөлтийн Су-33 хөтөлбөрөөс ялгаатай болгож байна. Оросын хөлөг онгоцны тавцангийн хоёр суудалтай сөнөөгч онгоц саяхан МиГ-29КУБ онгоц үйлдвэрлэж, худалдан авч эхэлсэн үед бий болсон юм.

БНХАУ J-11B,J-11BS сөнөөгч онгоцуудаа өндөр хурдтай үйлдвэрлэж байна. Зөвлөлтийн 11435 тоот төслийн нисэх онгоц тээгчид хүнд Су-33 сөнөөгч онгоцны нэгэн хороог тээх байсан. «Ляонин» бол түүний шинэтгэсэн хуулбар юм.

«Ляонин» зөвлөлтийн төслөөс юугаараа ялгаатайг мэдээлээгүй. Тээх нисэх онгоцны тоог нэмэгдүүлээгүй бололтой. 2015 он гэхэд БНХАУ «Ляонинд» шаардагдах тооны сөнөөгч онгоц үйлдвэрлэж, одоо Шанхайд үйлдвэрлэж эхэлсэн нисэгч онгоц тээгч хөлгийн нисэх хүчний хороог бүрдүүлж эхлэх юм.

Хятадын эрх баригчид удахгүй J-15-ны нууцыг бүрэн задлаж, хөлөг онгоцны тавцангийн нисэх онгоц гэх мэт алдартай зэвсгийг зэвсэгт хүчнээ сурталчлахад ашиглах бодолтой байгааг дээрх цуврал мэдээлэл харуулав. Хөлөг онгоцны тавцангийн онгоцны нисэгчдийн тухай кино зохиож үзүүлэх бололтой.

Хятад нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг улс төрийн их ач холбогдолтойд үзэж байгаа болохоор хөлөг онгоцны тавцангийн нисэх онгоцуудын байлдааны бодит чадавхийн өсөлт гадаадын олонхи ажиглагчийн таамгласнаас илүү өндөр болж мэднэ.

Жолоодох, зэвсэг хэрэглэх талаар J-15 J-11B-BS сөнөөгч онгоцоос их ялгагдахгүй байна. Нисэх онгоц тээгч хөлгийн бүх системийг жигд ажиллулах болон хөлгийн тавцанг дээр нисэх онгоцыг түргэн зөв үйлчлэх,нисэх онгоц тээгч хөлгийн зэвсэг хэрэглэх тактикийг эзэмших нь жинхэнэ сорилт болох ёстой.

БНХАУ 1980-д оноос нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо зохион бүтээж эхлэв. Мөн өргөн цар хүрээтэй онолын судалгаа хийж, нисэх онгоц тээгч хөлгийн үйлдвэрлэлийг сансрын хөтөлбөртэй тэнцэх үндэсний чухал хөтөлбөр хэмээн үзэх боллоо.

Энэ ажилд материаллаг нөөцийг дайчлан төвлөрүүлж, шилдэг боловсон хүчнээ нисэх онгоц тээгч хөлөг онгцонд явуулна. Флотын ба зэвсэгт хүчний өөр төрлийн салбар болон аж үйлдврийн мэргэжилтнүүдийг үүнд татан оролцуулна.

«Ляониныг» байлдааны бодит хүчин болгоход 5-7 жил шаардагдахгүй байх. Удахгүй тэр зарим бүс тухайлбал Өмнөд Хятадын тэнгисийн байдалд нэлээд их нөлөө үзүүлж мэднэ.