Вашингтон Хятадын пуужингийн дайралтыг эсэргүүцэн хамгаалах таних бүсийн маш хатуу байр суурьтай тулгарч, нээлттэй дайралт хийж зүрхэлсэнгүй. Үүнийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены айлчлал харууллаа.

Өнөөдрийн байдлаар «Оросын дуу хоолой» радиогийн урьдчилсан таамаглалаар Зүүн-Хятадын тэнгис дэх пуужингийн дайралтыг эсэргүүцэн хамгаалах бүс, АНУ, Хятадын харилцааны хамгийн хүчтэй цочроогч болж Хятадын удирдлага АНУ-ын зочинтой хийсэн хэлэлцээрийн гол болсон байна.

Жозеф Байден Зүүн Хятадын тэнгист агаарын хөлгүүдийг таньж илрүүлсэн Хятадын үйлдлийг АНУ-ын засаг захиргаа огцом таагүйгээр хүлээн авсныг дамжуулжээ. Хариуд нь Си Цзиньпин, энэ шийдвэр олон улсын эрхийн хэм хэмжээнээс хэтрээгүй, олон улсын практикийг зөрчөөгүй гэсэн зарчмын байр сууриа батлан харуулсан байна.

Байден Хятадад ирэхээсээ өмнө Японд очсон бөгөөд тэнд тэрбээр ийнхүү Бээжин, Токиогийн Дяоюйдао арлыг тойрсон маргаан болж буй газарт бүс байгуулсныг өдөөн хатгалга хэмээн нэрлэжээ. Хэрэв нэг талын алдаатай мэдэгдлээр хандвал АНУ түгшүүрт байдлыг багасгаж чадахгүй гэж Бээжинд ноцтойгоор сануулсан байна.

Үүний дунд Жозеф Байден маргаант арал хэнд хамааралтай болох талаар мэдэгдэл хийхээс азнажээ. Японд найр тавьж Хятадаас энэ бүсээ цуцлахыг шаардсангүй. Тэрбээр нэлээд болгоомжтой, төлөв байсан гэж «Оросын дуу хоолой» радиод АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев мэдэгдээд:

«Байден, эцсийн эцэст энэ нь Хятад, Японы хоорондын санал зөрөлт учир нэлээд бодолтой хандах шиг боллоо. Тэрээр өөрийн холбоотноо дэмжиж байгааг тэмдэглэсэн боловч тодорхой заагийг давж гарсангүй. Ерөнхийдөө хятад-америкийн харилцаа маш төвөгтэй юм.

Нэг талаас Хятад улс бүс нутагт цэргийн хүчээ өсгөн нэмэгдүүлж, өөрийн үндэсний онцлогоос үүдэлтэй бодлогыг тэнд явуулахыг эрмэлзэж байгаа явдал юм. Нөгөө талаас АНУ-ын энэ бүс нутагт өөрийн хүч нөлөөгөө бий болгох боломжийг хамгаалж, хэрэгжүүлэх эрмэлзлэлтэй байгаа нь илт билээ» гэжээ.

АНУ Хятадын пуужингийн дайралтыг эсэргүүцэн хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карнигийн мэдэгдсэнээр АНУ-ын Холбооны нисэх удирдлага, хятадын талаас нисэгчдэд зориулан өгсөн мэдэгдлийн тухай ямар ч заавар өгөөгүй байна.

Гэсэн ч «хувийн рейсүүдэд зорчигчдын аюулгүй ажиллагааг хангах үндсэн дээр» америкийн нисэх тээврийнхэн ийм шаардлагын дагуу ажиллах ёстойг Карни хүлээн зөвшөөрчээ. Одоо Хятадын энэ шаардлагыг 19 орны 55 авиа компании дагаж мөрдөж байгаа юм.

АНУ-д Хятадын энэ бүсийн шийдвэрт нөлөөлөх үр дүнтэй арга зам байхгүй гэж геополитикийн асуудлын Академийн шинжээч Константин Сивков үзээд:

«Тэд юу ч хийхгүй байж чадахгүй юм. Тэд юу хэлж чадах юм-бүсээ зайлуул гэж үү? Хятад харин –зайлцгаа гэх болно. Улмаар зах зээлд АНУ-ын өрийн 1 триллион гаруй долларын дансыг гарган тавих болно. Тэгснээр доллар нуран унах болно» гэжээ.

Үүний зэрэгцээ, энэ бол АНУ Хятадыг ямар нэгэн байдлаар бодитоор эсэргүүцэхэд хүчрэхгүй тохиолдлуудын нэг юм гэж Константин Сивков мэдэгдээд:

«Үнэндээ АНУ юугаар ч Хятадад нөлөөлөхгүй юм. Хэрэв тэд Хятадтай худалдааны дайн эхлэхийг хичээж байгаа бол Хятад АНУ-д хэрэгтэй өөрийн нөөц бололцоо, бараа таваарыг өлхөн өөр бусад орнуудад төвлөрүүлж, харин АНУ ноцтой хүндрэлтэй тулгарах болно.

Хятадад цэрэг-стратегийн даралт үзүүлэх боломж ч байхгүй юм. Хятад өөрөө АНУ-д тохирсон хариулт өгөх чадвартай. Хятадыг эсэргүүцэх цорын ганц зүйл бол цөмийн аюул занал юм. Учир нь Хятадад АНУ-д зохистой хариу өгөх тив хоорондын баллистик пуужин хангалттай хэмжээгээр байхгүй билээ» гэж өгүүллээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал талуудад өөрсдийн дипломат үйл ажиллагаанд дэлхийн бодлогод тэдний харилцаа гол чухал гэдгийг батласнаараа чухал юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ли Кэцян АНУ-д эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг өндөрсгөж, цар хүрээгээ өргөжүүлэхийн тулд шинэ боломжийг нээхийг уриалсан байна.

Тухайлбал, экологийн цэвэр эрчим хүч зөөвөрлөгчийг эзэмшихэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Хятадад өндөр технологийн бүтээгдэхүүнийг экспортын хязгаарлалтыг цуцлахад нөлөөлөх арга хэмжээ авах г.м.

Жозеф Байден Хятадын санаачлагыг харгалзан үзэхээ амалсан байна.Тухайлбал,хөрөнгө оруулалтын зөвшилцлийн хэлэлцээрт зөвшөөрөл өгчээ. Мөн хятадын байгууллага, хөрөнгө оруулалтад АНУ-ын зах зээлд орох тэгш нөхцлийг бүрдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.