Өрнөдийн хэвлэл сирийн босогчдын ажиллагааны тухай тэдэнд таагүй баримтуудыг үргэлж нийтлэх боллоо. Сирийн мөргөлдөөнд өгсөн анхны үнэлгээ нь буруу байсныг Европ ба АНУ хүлээж байна.

Британийн The Sunday Telegraph cонины босогчдын хэлсэн сонин зүйлийг дурдсан нийтлэл сирийн сөрөг хүчний зан үйлийн тухай сүүлийн үеийн мэдээнүүдийн дотор онцгой байр эзлэж байна. Сөрөг олонхи бүлэг нефтийн бүтээгдэхуүүн, автомашиныг нууцаар хил давуулан худалдаж байна гэж зарим нь мэдээллээ.

Эдгээр тайлбар Башар Асадын дэглэмийг түлхэн унагах нь Сирийн чөлөөт армийн толгойлогчдод дамын худалдааны үүднээс ашиггүй гэсэн гол санаатай юм. Юү гэвэл тэд дайн эцэс төгсгөлгүй үргэлжилвэл санхүүгийн ашиг олох юм.

ХХ1 зууны Аюулгүй байдал, тагнуулын төвийн тэргүүлэх шинжээч, АНУ-ын Брукингсын хүрээлэнгийн гадаад бодлогын судлалын программын удирдагч Майкл О’Хэнлон «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө ОУ мөргөлдөөний уг чанарыг өрнөдийн олонхи шинжээчээс илүү сайн ойлгож байх шиг байна гэжээ.

Одоогоос 2,5 жилийн өмнө мөргөлдөөн дөнгөж эхэлсэн үед АНУ ерөнхийлөгч Башар Асадыг удахгүй түлхэн унагана гэсэн дүгнэлт яаран хийсэн гэж тэрээр хэллээ. Босогчдын бүлгүүд радикал үзэл баримталж, «Аль-Каида» болон бүс нутгийн лалын хүчит « Аль-Нусрын фронт» гэгчтэй хамсаж сүлбэлдэнэ гэж тэр үед Вашингтон бодохгүй байсан.

Миний бодоход АНУ алдсан гэж Майкл О’ Хэнлон манай радиод хэлээд:

«Бид Асад засгийн эрхэнд байхыг тэвчиж эсвэл «Аль-Нусраг» холдуулж, босогчдын аядуу бодлого баримтлагчдад туслаж, Асадыг огцоруулахыг илүү шаргуу оролдох байсан. Бид ийм шийдвэр гаргалгүй тус улсад шигдсэн» гэв.

Эдүгээ босогчдын хөдөлгөөн хожигдож эсвэл мухардмал байдалд орсон гэж О’Хэнлон хэллээ. Америкийн шинжээч босогчдын бүх бүлэг найдваргүй гэсэн дугнэлт хийхэд бэлэн бус байна. Аядуу бодлоготой сөрөг хүчнийг өрнөд улам шийдвэртэй дэмжих ёстой гэж Майкл О’Хэнлон узэж байна. Харин байлдан дайтаж байгаа босогчдын дотор тийм бодлого баримтлагчид байна гэж үү?

Одоогоор самуун дэгдээгчид байлдан дайтаж, наймаа хийсээр байна. Тэдний хяналтдаа авсан нутгийн энгийн оршин суугчид маш хүнд байдалд орсон гэж Ливи, Сирийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байх оросын хорооны хоёр даргын нэг Олег Фомин тэмдэглэн хэлээд:

«2 сая гаруй оршин суугч нь арга буюу зугтаж, Ливан,Иордани, Турк улсуудад шилжин сууж, дүрвэгч болсныг юуны түрүүнд дурдмаар байна. Босогч гэгчдийн эзэмшлийн дэглэм тогтоосон нутгийнхан гай зовлонд нэрвэгдэв.Хөдөөгийн христийн шашинтнуудыг бараг бүрэн устгажээ. Энгийн номхон лалын шашинтнууд ч дээрэмчдийн гарт өртсэн» гэв.

Харин Саудын Арави, Катар, Турк улсууд босогчдыг цаашид дэмжинэ гэж Майкл О’Хэнлон үзэж байна. Мөн Иран Улс ба «Хезболла» Башар Асадад туслана. АНУ-ын байр суурь одоогоор тодорхой биш байна. Иймээс бүс нутгийн өнөөгийн мухардмал байдал сунжрах бололтой.

Олон улсын зууч этгээдүүд одоогоос 20 жилийн тэртээ Боснид тогтсон шиг байдал Сирид нэг жилийн дотор тогтоож болзошгүй гэж америкийн шинжээч үзэж байна. Сири суннит,курд,алавит хэсэгтэй болж, хольмог хэдэн хот төвд орших холбооны байгуулалын замаар сирийн мөргөлдөөнийг зохицуулж болно гэж О’Хэнлон үзэж байна. Сирийн хүн ам нэгдмэл Сири улсыг үнэн чанартаа устгах ийм төлөвлөгөөг зөвшөөрөх үү?