ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев гадаадын эрх мэдэлтнүүд Украйны улс төрийн үйл явцад, тэр тусмаа олон нийтийг хамарсан жагсаал цуглаанд идэвхтэй оролцож байгааг улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үзжээ.

«Энэ бүх асуудлуудыг гадаадынхан болон Орос орон биш харин украины удирдлага, олон нийт учрыг нь олох ёстой юм. Бусад улсууд ч үүнд зохистой хандах ёстой» гэж Медведев өнөөдөр оросын телевизийн сувагт жилийн тайлан тавингаа сурвалжлагад өгүүлсэн байна.

«Ийм арга хэмжээнд оролцохыг маш энгийнээр-дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэж нэрлэдэг» гэж Медведев үзэж байгаа юм.