Оросын үүрэн утасны «Мегафон» компани «Олимпийн нүүр царай» гэсэн өвөрмөц төслийг эхлүүлжээ. Энэ нь ирэх жил Сочи хотод болох Өвлийн Олимпийн 22-р наадамд зориулагдсан юм. Олимпийн өдрүүдэд хүссэн хүн бүхэн өөрийн том хэмжээний хөргийг павильоны нүүрэн талд харж болох юм. Үүний тулд ердөө л тусгай зургийн бяцхан өрөөнд зургаа авахуулахад л болно.

«Мегафон»-энэ бол холбооны үйлчилгээ үзүүлдэг оросын телемэдээллийн хэрэгслийн компани юм. Олимпийн наадмын босгон дээр Мегафон хүн болгонд Олимпийн наадмын түүхэнд өөрийн мөрөө үлдээх боломжийг олгож байгаа юм гэж тус компанийн хэвлэл-мэдээллийн албанд дурджээ.

«Олимпийн нүүр царай» төслийн хүрээнд Сочид Наадмын үеэр нүүрэн талдаа гэрэлт дэлгэц бүхий хосгүй павильон тавигдах юм. Тусгай техникийн шийдлийн тусламжтайгаар түүний ханан дээр 170 мянган оросын хөгжөөн дэмжигчдийн нүүр царай амилах болно. Тэд бүгд 3Д хэмжээсээр гүйцэтгэгдэх юм.

Павильоны төслийн зохиогч нь бүх дэлхийд алдартай лондоны уран барилгач Асиф Хан болжээ. Барилгын нүүрэн тал 11 мянган бүлүүрээс бүрдсэн хөдөлгөөнт ханатай байх юм. Тэдгээр нь өндрөөрөө 8, өргөөшөө 6 метрийн том хэмжээний хөргийг бий болгох чадвартай, нэгэн зэрэг ханан дээр 3 нүүр гарах бөгөөд 20 секунд тутам солигдох болно.

«Олимпийн нүүр царай» төсөлд оролцохын тулд «МЕГАФОН» компаний хэрэглэгчдэд тусгай бяцхан өрөөнд зургаа авахуулах хэрэгтэй. Бүх үйл явцад 2 минут л хангалттай. Түүний төгсгөлд зургаа татуулсан хүн уг үйл ажиллагаа явагдаж байгаа сайтын өөрийн тусгай хуудас дээр илгээгдэх SMS хүлээн авах болно.

Энэ хуудас дээр «МЕГАФОН»-ы хэрэглэгч шууд эфирээр павильоны нүүрэн талд түүний 6х8 метрийн том хөрөг хэрхэн бий болж байгааг ажиглах боломжтой юм. Мөн түүнд энэ мөчийг дүрсэлсэн 20 секундын видео хүртэх боломж бий.

Түүнээс гадна бүртгүүлсэн оролцогч бүр сайт дээр болох уралдаанд оролцож болно. Уралдааны явцад хэний нүүрийг хамгийн эхэлж павильоны гэрэлт дэлгэцэн дээр гаргахыг сонгож 3 ялагчийг тодруулах юм. Ялагчид өөрийн хөргийг өөрийнхөө нүдээр харах боломжтой, учир нь тэдний шагнал Сочи луу Өвлийн Олимпийн наадамд явах аялал болох юм.