Өмнөд Африкийн апартеид дэглэмтэй хийсэн тэмцлээрээ нэрд гарсан ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела таалал төгслөө. Тэрээр одоогоос 14 жилийн тэртээ ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисон боловч түүнийг «улс үндэстний нинжин сэтгэл» хэмээн өнөө болтол үзэж байна. Африкийн 95 настай ахмад улс төрч амьсгалаа хураатлаа идэвхтэй аж төрж байсан юм.

Сүүлийн үед Манделагийн бие тааруухан байсан. 6-р сард түүнийг уушигны хүнд өвчнөөс болж эмнэлэгт хэвтүүлсэн юм. Энэ нь Роббен арлын шоронд 27 жил хоригдсон үед сурьэ өвчнөөр өвчлөсний хор холбогдол болсон байх. Мандела нийт бараг 31 жил шоронд хорионд байсан юм. Өнөөгийн нэг ч ерөнхийлөгч шоронд ийм удаан хоригдоогүй.

Тэрээр Африкийн үндэсний конгрессын удирдагч байсан хийгээд түүний «Умконто ва сизве» цэргийн жигүүрийг тэргүүлсэн юм. Апартеид дэглэмийг түлхэн унагах ажиллагааг бэлтгэсэн тул 1964 онд Роббен арлын шоронд насаар нь хорижээ.

Манделаг дөнгөж 1990 онд суллав. Өмнөд Африкт ардчилсан нийгэм бүтээн байгуулах болон бүх арьстан, ард түмэн энх амгалан өв тэгш амьдрахын төлөө зүтгэсэн учир намайг шийтгэж байна гэж Мандела шүүх хуралдаан дээр мэдэгджээ. Гэвч ЕАБНУ ийм сайн сайхан амьдарч байна гэж хэлж болохгүй. Харин апартеидыг устагсан нь тод зүйл.

Нельсон Манделатай тэнцэх улс төрийн зүтгэлтэн өнөөгийн Африкт үгүй гэж африкийг судлагч Аполлон Давидсон хэлээд:

«Нельсон Мандела Махатма Гандийн нэгэн адил дайны эсрэг үндэсний эвлэрэлийн төлөө тэмцэж ирсэн юм. Одоогоос 25 жилийн тэртээ 80-д, 90-д оны гараанд Өмнөд Африк хар, цагаан арьстнуудын иргэний дайны ирмэгт тулсан гэж дэлхийн бараг бүх улс төр судлаач үзэж байсан. Гэвч дайн хийгээгүй, түйвэн бусниулах ажиллагаа ч явуулаагүй. ӨАБНУ-д цус асгаруулах ажиллагаа явуулаагүй» гэв.

1993 онд Мандела Нобелийн энх тайвны шагнал хүртэв. Тэрээр 1994-1999 онд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч байсан юм.

Тухайн үед Мандела эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг тэргүүлж байв. Хэдэн их сургуульд эчнээ зэрэг суралцаж, хууль зүйн боловсролтой болжээ. Тэрээр 50 их сургуулийн хүндэт гишүүн юм. Хөшөө нь дэлхийн олон хотод сүндэрлэн боссон хийгээд гудамж, талбай, цэнгэлдэх хүрээлэн,сургуулиудыг түүний нэрээр нэрлэжээ. Мандела темпу омгийн тэргүүлэгчийн ууган хүү байсан ч онцгой хөнгөлөлтгүй байв.ӨАБНУ-д цагаан арьст цөөнхи л ийм эрх эдлэж байсан юм.

Нельсон Мандела Африк тивийн төдийгүй дэлхий дахины амьдралд нөлөө үзүүлсэн гэж Оросын ШУА-ийн Африкийн орнуудын хүрээлэнгийн шинжээч Анатолий Саватеев үзэж байна.

«Нельсон Мандела бол өнөө дэлхийн гарамгай улс төрийн зүтгэлтний нэг юм. Тэрээр ӨАБНУ-ын амьдралд гүйцэтгэсэн үүрэг төдийгүй ёс суртахууны онцгой зарчмаараа нэр алдартай болсон. Мандела арьстан, нийгмийн янз бүрийн давхрагын хоорондын харилцаанд ёс суртахууныг ахин нэвтрүүлсэн.

Цагаан арьст оршин суугчдын нэлээд их хэсэг нь Африкийн үндэсний конгрессыг террорист бүлэг хэмээн үзэж байсан. Гэвч хар арьст дийлэнх олонхийн хувьд Нельсон Мандела нэг ёсны шүтээн, боолчлолоос чөлөөлөгч байсан» гэж Анатолий Саватеев хэллээ.

Манделагийн хувийн амьдрал ч түвэг бэрхшээлтэй байсан. Эвелин авааль эхнэр нь 2004 онд нас баржээ.2 дахь Винни эхнэрий нь 1991 онд амины хэрэгт хамруулж, зургаан жилээр шоронд хорисон билээ. Макгахо ууган хүү нь ДОХ-оор 2005 онд нас барав.

Отгон Тембекиле хүү нь авто осод амь насаа алджээ. 2010 онд жич охин нь бас авто ослын уршгаар нас нөгчсэн юм. Одоо Манделагийн гурван охин эсэн мэнд байна. Мозамбикын удирдагч Самор Машелын бэлбсэн гэргий Грейс Машел Нельсон Манделагийн 3 дахь гэргий болсон билээ.