Оросын ерөнхийлөгч Владимир Путин ӨАБНУ-ыг олон жил тэргүүлсэн, орчин үеийн гарамгай улс төрч Нельсон Манделагийн нас барсантай холбогдуулан эмгэнэл илэрхийллээ.

ӨАБНУ-д ардчилалыг бий болгож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг ялан дийлсэн Африкийн нэн шинэ түүхийн бүхэл бүтэн үе Манделогийн нэртэй салшгүй холбоотойг ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн юм.

Мандела хүнд хэцүү сорилт туршилтыг сөрөн амьдрахдаа эцсээ хүртэл энэрэнгүй үзлийн гэрэлт, шударга үзэл бодолд үнэнчээр үлдсэн юм гэж Кремлийн хэвлэлийн-алба мэдээлжээ.

Мөн Оросын ерөнхийлөгч, өнөө үед стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн Орос, ӨАБНУ-ын хоорондын нөхөрсөг харилцааны хөгжилд оруулсан Манделагийн үүрэг хариуцлагыг өндрөөр үнэлсэн юм.

ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зумад ӨАБНУ-ын бүх ард түмэн, засгийн газар, Манделагийн төрөл садан ойр дотныхныг дэмжин, харамслын үгтэй эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утсыг Владимир Путин илгээсэн байна.