ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела таалал төгслөө. Тэрээр апартеид дэглэмийг эцэслүүлсэн ардчилсан сорилтыг давахад ард түмэндээ тусласан юм. ӨАБНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жейкоб Зума энх тайван, эрх чөлөөний төлөө тэмцэгч нас нөгчсэн тухай албан ёсоор мэдээлэв.

Олон зуун хүн Йоханнесбургад Манделагийн гэр луу зүглэв. Тэд чөлөөлөгч хэмээн нэрлэсэн зүтгэлтний дурсгалыг ёслон хүндэтгэж байна. Олонхи нь апартеид дэглэмтэй тэмцсэн үеийн дуу дуулцгааж байна.

Мандела 95 настайдаа өөд болов. Сүүлийн хэдэн сард тэрээр уушигны хүнд өвчинтэй тэмцсэн юм. Мандела Нобелийн энх тайвны шагналтан хийгээд түүнийг дэлхийн даяар их хүндэтгэж байв.Дэлхийн олон улс болон олон улсын байгууллагын удирдагчид Манделагийн гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Манделаг «шудрага ёсны түшиг тулгуур» эрх чөлөө, адил тэгш байдлыг эрмэлзэхэд зоригжуулагч хэмээн нэрлэв. Мандела шинэтгэгч төдийгүй арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого, улс төрийн хүчирхийлэлтэй тэмцэх бэлгэ тэмдэг юм гэж Европын зөвлөлийн тэргүүн Херман ванн Ромпей, Европын комиссын дарга Жозе Мануэл Баррозу нар мэдэгджээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас явуулж, Мандела БНХАУ, ӨАБНУ-ын хоорондын харилцааны хөгжил болон хүн төрөлхөтний дэвшилд их хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Африкийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Тэрээр Цагаан ордон болон холбооны бусад байшин, цэргийн бааз, америкийн ЭСЯ-дын байшингуудын далбааг бөхийлгэх захирамж өгөв. Төрийн далбааг 12-р сарын 9-ны даваа гаригт нар жаргтал бөхийлгэнэ» гэж тэрээр өчигдөр орой гаргасан тусгай мэдэгдэлд зарлав.