11-р сарын 26-нд Пхеньяний нисэх онгоцны буудалд онцлог үйл явдал болов. Бээжин орох онгоц хөөрөхөд  бэлэн болсон мөчид Умард Солонгосын тусгай албаны ажилтнууд онгоцонд байсан америкийн 85 настай жуулчин Меррилл Ньюманыг онгоцноос гаргаж явав.

Тэр хаана байгааг 11-р сарын 30-нд хүртэл мэдээлсэнгүй. Мөн тэр өдөр умард солонгосын төв телевизээр Ньюманы солонгосын ард түмний өмнө  гэмшсэн үгтэй, түүний гарын үсэг зурсан баримт бичгийг үзүүлжээ.

Чухам Ньюман тус баримт бичгийг зохиогүй нь эргэлзээгүй. Хэл зүйн маш олон алдаа үүнийг нотлон харуулж байна. Гэвч Ньюман  гэмшсэн нь үнэн байх.

Ньюман бол америкийн ерийн жуулчин бишээ. Меррилл Ньюман америкийн тусгай зориулалтат цэргийн офицер байсан юм. Тэрээр солонгосын дайны жилүүдэд Умард Солонгосын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах коммунистуудын эсрэг солонгосын партизануудыг бэлтгэж байсан аж.

Ньюман 1953 онд гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш фронтын шугамыг давж, Өмнөдэд буцаж чадаагүй шавь нартайгаа уулзахаар Умард Солонгост очсон билээ.

Солонгосын дайн нэг талаас коммунист ба капиталист лагериудын мөргөлдөөн, нөгөө талаас солонгосын зүүний ба барууны хүчний иргэний ширүүн дайн байсан юм.

Иргэний дайны ёсоор хоёр талын сайн дурынхны бүлгүүд маш хэрцгий ажиллагаа явуулжээ. Нэг талаас тэднийг «баатарлаг партизан», эрх чөлөөний төлөө тэмцэгчид хэмээн нэрлэж байсан бол сөрөг талаас дээрэмчид, террористууд гэсэн билээ. Эдгээр тодорхойлолтын асуудлаар маргалдах нь ор үндэсгүй хэрэг юм.

Харин партизаны сайн дурын отрядууд л тун хэрцгий ажиллагаа явуулсан нь тод зүйл. Энэ нь тухайн үед Меррилл Ньюманы сургсан цагаан партизануудад ч, өнөөгийн Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт ажиллагаа явуулсан улаан партизануудад ч хамаатай.

Умард Солонгосын эрх баригчид Ньюманы урьдын цэргийн ажиллагаанд зохисгүй хандсан нь мэдээжийн хэрэг. Тэд ахмад дайчнаас л энэ тухай мэдсэн байна.

Солонгосын дайны америкийн ахмадууд урьд өмнө ч Умард Солонгост очиж байсан. Гэвч тэр үед онцгой түвэг бэрхшээл гарсангүй. Харин Ньюман умард солонгосын оршин суугчдын хувьд ерийн ахмад бишээ.

Тэр умард солонгосын эрх баригчид ба оршин суугчдын улэмж хэсэг нь террорист, дээрэмчид хэмээн үзэж байгаа этгээдүүдийг л бэлтгэснээ хариуцах ёстой.

Хөгжингүй өрнөдийн оршин суугчид гаднын ертөнцийг муу мэдэж байгааг Ньюманы өнөөгийн байдал харуулав. Солонгосын дайн бол аль хэдийнэ эцэслсэн хэрэг явдал гэж Ньюман үзсэн байх.

Америкчуудыг дайсан хэмээн үзэхээ аль хэдийнэ больсон Вьетнам шиг улсад очно гэж тэр бодсон бололтой. Меррилл Ньюман тэртээх залуу үеийн дайчин анд нөхөдтэйгээ уулзхаар явж, умард солонгосын эрх баригчид тэднийг заналт дайсан хэмээн үзэж байгааг ухамсрлаагүй.

Дашрамд хэлэхэд дайчин нөхөд нь аль хэдийнэ нас барсан байх. Тэд умард солонгосын нийгэмд эсэн мэнд үлдэх боломжгүй болсон. Тэдний гэр бүлийн гишүүд ч гунигт хувь заяатай болсон байх. Учир нь Ким Ир Сен Умард Солонгост засгийн эрхэнд байсан үед гэр бүлээрээ хариуцах зарчмыг баримталсан юм.

Мэдээжээр 85 настай жуулчныг баривчласан нь зүйд нийцэхгүй үйл хэрэг юм. Энэ нь дэлхийн ХМХ-үүд Умард Солонгосын дүр төрхийг муучлах шалтгаан болно. Ньюманыг аль болох түргэн суллах нь зөв шийдвэр болох юм.

Үүний хамт Ньюманыг тойрсон хэрэг явдал өнөөгийн өрнөдийн орнуудын олонхи оршин суугч гаднын ертөнцийн талаар өрөөсгөл гэнэн төсөөлөлтэй байгааг тусган харуулав.