Москва цөмийн сангаа арвижуулэх гэж байгаа нь америкийн шинжээчдийг ОУ-ын цэргийн сүр хүчний сэргэлт мандалын асуудлаар ширүүн санал шүүмжлэл явуулахад хүргэв.

Энэ онд хоёр хороо тив хоорондын баллистик пуужингийн цоо шинэ цогцолбор авна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11-р сарын сүүлээр Пуужингийн стратегийн цэргийг хөгжүүлэх асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдээлэв.

Ерөнхийлөгчийн хэлснээр ирэх онд ийн 22 цогцолборыг Пуужингийн стратегийн цэрэгт шилжүүлэх юм. «Ярс» цогцолборын тухай өгүүлснийг шинжээчид тэр даруй мэдсэн юм. Шинэ пуужин ПДХ ямар ч системийг давж мэдэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэв.

Владимир Путины хөндөж ярьсан «Ярс» цогцолбор бол шинэтгсэн «Тополь-М» юм. Шинэ РС-24 цогцолбор хуваагдах хошуун хэсэгтэй хийгээд 150-300 килотонн хүчин чадалтай цөмийн 4 буюу 6 цэнэгтэй юм.

Цэнэг тусад нь онилон чиглүүлэх болон «Ярсыг» илрүүлж амдан сөнөөх дайсны ажиллагааг саатуулж, ПДХ системийг давах чадвар шинэ цогцолборын гол шинэ технологи юм.

«Ярсын» байлдааны тоног төхөөрөмж америкийн байрлуулж байгаа Евро-ПРО системд аюул учруулж мэдэх болохоор АНУ бухимдаж байна гэж ОХУ-ын засгийн газрын Цэрэг-аж үйлдвэрийн комиссын гишүүн Михаил Ходаренок үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«ПДХ систем тив хоорондын баллистик пуужингийн байлдааны блокыг сөнөөх чадвартай бол систем нь бай шууд жигд хөдлөх таамналд тулгуурлсан юм. Өөр тохиолдолд онилон чиглүүлж чадахгүй. Тухайлбал баллистик пуужингийн хошуун хэсэг нь эцэст эрс манёврлвал пуужин сөнөөж чадахгүй гэж лавтай хэлж болно» гэв.

Шинэ цогцолборын тоо хэмжээний тухайд гэвэл тив хоорондын баллистик пуужин бүрийн хамгийн бага тооны цэнэгийг харгалзвал хангалттай байна.

«ОУ СДЗ-ийн тухай сүүлчийн гэрээг даган мөрдөж байна. Цэнэгээ нэмэгдүүлэх боломж бий. Манай стратегийн цэргийн хуурай замын бүлгэмийг шинэтгэж байна. Америкийн талаас ПДХ системээ байрлуулж байгаа нь тод зүйл.

Тэгснээр стратегийн балансыг алдагдуулж мэднэ. Иймээс үүний хариуд тэнцүү зохистой арга хэмжээ авах шаардлага гарсан. ОУ ч, АНУ ч цөмийн тогтоон барих зэвсэгтэй хэвээр байна» гэж Евгений Бужинский хэллээ.

Оросын цөмийн сүр хүчний сэргэлт мандал Вашингтоныг үнэн хэрэг дээр түгшүүлж байгаа бололтой. Юу гэвэл ОХУ-ын зэвсэгт хүчин аяндаа бүрмөсөн сүйдэнэ гэдэгт тус улс найдаж байсан юм. Нөгөө талаас АНУ стратегийн зэвсгээ шинэтгэх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй байна.

Гэвч янз бүрийн шалтгаанаас болж мөн хөтөлбөрийг оросынхны дараа хэрэгжүүлж эхлэнэ. Москва хөтөлбөрөө эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн нь өрнөдийн түншүүдийн хувьд гэнэтийн үйл явдал болсон.

Өнөөгийн цэрэг-улс төрийн нөхцөлд Оросын стратегийн цөмийн хүчин тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлы нь үндсэн батлан даагч болсон юм. Учир нь АНУ нарийн тусгалтай зэвсэг, нисэгчгүй нисдэг цогцолборын боловсруулалтаар ОУ-аас түрүүлж байна.

Түүнээс гадна АНУ баллистик пуужингийн хошун хэсгийг ерийн ба цөмийн бус хэрэгслээр шинээр зэвсэглэж байгаа нь Москваг түгшүүлэв. Эдүгээ цөмийн тогтоон барих зэвсгээс өөр үр бүтээлтэй энх тайвны батлан даагч дэлхийд үгүй гэж цэргийн шинжээчид санал нийлэн үзэж байна. Харамсалтай нь дэлхий цөмийн зэвсгээс мөд ангижрахгүй. Энэ нь хэтийн төлөв юм.