Уудам өргөн Орос улсын нутаг дэвсгэр бас нэгэн аралтай боллоо. Арлыг Якутын эргийн орчимд /Зүүн-Сибирь/ нээжээ. Арктик, Лаптевын тэнгис дээгүүр нисч байх үеэр хэдэн зуухан метрийн талбайтай алга дарам газрыг санаандгүй анзаарсан аж. Үл таних газрыг нээсэн нисдэг тэрэгний багийн ахлагчаар Александр Матвеев байсан юм.

«Би штурмандаа JPS чиглүүлэгч дээр тэмдэглэл хийх тушаал өгсөн. Тэр үүнийг хийсэн. Дараа нь ээлжит удаагийнхаа нислэгээр бид зорилготойгоор арлыг эрэн хайсан, тэгээд олж тогтоосон. Арал үнэхээр байсан» гэж Александр Матвеев ярьлаа.

Газар зүйчдийн дүнэлтээр, Якутын эргүүдийн хавьд олдсон энэнхүү арал хагас зуун жилийн өмнө бий болсон байх магадлалтай аж. Газар зүйн өндөр идэвхтэй процессуудын үед газар хөдлөхийн хамт эсрэг процесс явагдсан байж мэдэх юм гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Үүний үр дүнд Орос улс шинэ аралтай боллоо. Энэхүү нээлтийн үр дүнд Орос улсын газар талбай 500 м кв нэмэгдэх боллоо. Мэдээж хэрэг, Орос улс багагуй газар нутагтай. Гэхдээ дэндүү их гэж байдаггүй юм. Тэр тусмаа тансаг нүүрс устөрөгчтэй Хойд мөсөн далай дээр бүр ч.