Энэ бол ердөө сэтгэлийн хөдлөл болохоос хувьсгал огт биш юм. Занарын хийгээс үүдэлтэй тааламжтай байдал удахгуй арилах бололтой. Үр ашигтай нүүрс ус төрөгчийн олборлолтод удахгуй гарах эргэлтийн тухай тус байгууллагын нефть экспортлогч орнууд мэдэгдэв.

Дээд тал нь 5 жил. Үүнээс илүүгүй. Яг ийм хугацааг Опек америкийн занарын хий дуусах хүртэл өгч байгаа юм. Барак Обамаг засгийн эрхэнд ирэх үед АНУ-ын боловсруулсан Эрчим хүчний аюулгүй байдлын стратегид ойрын 10 жилд импортын нефтийг гуравны нэгээр бууруулах болон нүүрс устөрөгчийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

11-р сард АНУ-д нефтийн үйлдвэрлэл 20 жилийн түүхэнд анх удаагаа импортоо давжээ.Гэвч тун удалгүй “амжилтын бурхан” нүүрээ буруулах магад гэж ОПЕК-д ярьцгааж байна. Эл таамгууд нь үндэслэлтэй юм. АНУ -ын занарын олон орд газруудад олборлолтын хэмжээ буурч байгааг нэгдлийн судалгаанууд батласан.

Зарим хэсгүүдэд бүр эрс буурчээ. Уламжлалт бус олборлолт АНУ-д 2018 он гэхэд хоногт 5 хүртэл сая тонны өсөлт өгнө гэж ОПЕК үзэж байна. Гэхдээ үүний дараа үр ашгаас дан ганц хий хоосон зүйлүүд л үлдэх болно гэж “Альпари” компаний судалгааны газрын захирал Александр Разуваев тэмдэглээд:

«Цооногийн ашиглалт уламжлалт өрөмдлөгөөс ялгаатай нь ашиглалтын хугацаа богино байдаг.Өөрөөр хэлбэл, олборлолт дээд хэмжээгээр байх авч, дараа нь тэр хэмжээгээр унадаг. Тэд Ойрхи-Дорнодын нийлүүлэлтээс хүчтэй хараат байдлаа богино хугацаанд эрс бууруулахыг хүсч байна. Тэд өөрсдийн технологийг туршсан. Ингээд тийм ч ашигтай биш болохыг тогтоосон» гэлээ.

Түүнчлэн одоо хирнэ орчин тойрны үр дагавруудыг муу судалсан. Америкийн экологчид түгшүүр зарлаад байна. Тэд хадны чулуулгийг өрөмдөх нь газар доорх ундны усны эх булгуудыг бохирдуулна гэдгийг сэрэмжлүүлж байсан.

Үүн дээр АНУ-ын газар хөдлөлтийн идэвхтэй нутгуудад газар хөдлөх аюул заналхийлсэн. Занарын нефть болон хий олборлодог компаниудыг шүүхийн нэхэмжлэлд хүргэх давалгаан ердөө уулын хаяанд тулж ирээд байна гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов ярьж байна .

«Орон нутгийн иргэд хөрсний ус бохирдож байгаа болон малын тоо толгой хорогдож байгаа г.м. ярьцгааж байна.Гэрэл зураг, дүрс бичлэгүүд үүнийг гэрчилж байна. Агаарын бохирдолт нэмэгдсэн, агаарт хий ихээр цацагдаж байгаа тухай эрдэм шинжилгээний судлагаанууд байна.

Үүнийг компаниуд тэднээс огт хамааралгүй, гадны хүчин зүйлүүдээс үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа юм. Фермерүүдийг өөрсдийнх нь нэхэмжлэлээс татгалзуулахын тулд тэдэнд нөхөн олговор төлж байна» гэж Сергей Правосудов хэллээ.

Удахгүй эрчим хүчний хувьсгал дуусах тухай Олон улсын эрчим хүчний агентлаг саяхан анхааруулж байсан. Тус байгууллагаас АНУ-ын занарын хувьсгал долоон жилийн дараа алдагдалд орох тооцоог гаргаад байна.