Украины ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр БНХАУ-ад төрийн айлчлал хийхээр мордов. Айлчлал 12-р сарын 6-нд хүртэл үргэлжилнэ. Януковичийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Засгийн газрын тэргүүн болон тус улсын парламент гишүүдтэй уулзалтууд болно.

Түүнчлэн Янукович Хятадын Шеньси мужид айлчилж, Украин-Хятадын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтанд оролцоно. Айлчлалын дүнд стратегийн түншлэл, эрчим хүч, онгоцны үйлдвэр, газар тариалангийн цогцолбор, хүмүүнлэгийн болон бусад салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн 20 орчим баримт бичигт гарын үсэг зурна.