Ираны эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахтай холбоотой хэтийн төлөв нь цаашид нефтийн зах зээлийг янз бүрийн таамгуудад хүргэж байна. Дэлхийн зах дээр Ираны нефть их хэмжээгээр буцаж ирж буй нь хар алтны үнэд мэдэгдэхүйц нөлөөлж мэдэх юм.

2012 он хүртэл Тегеран ОПЕК-ийн гишүүн орнуудын дунд нефть үйлдвэрлэлтийнхээ нийт хэмжээгээр хоёрдугаар байранд орж байв. Тэд хоногт 3,5 сая баррель нефть олборлож, дэлхийн 23 оронд нийлүүлж байсан.

Өрнөдийн орнууд хориг арга хэмжээнүүдийг тавьсны дараа Тегераны хувийг дэлхийн нефтийн зах дээр Опек-ийн орнууд өөр хоорондоо буюу юуны түрүүнд Ирак үүрч байсан. Сүүлийн үед Иран хоногт 700 орчим баррель олборлож, үүнийгээ Хятад, Тайвань, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Турк улсуудад нийлүүлж байсан.

Хагас жилийн дараа буюу хэрвээ ираны цөмийн хөтөлбөр нааштай шийдэгдвэл, хоригуудыг цуцлах юм уу, аль эсвэл мэдэгдэхүйц хялбаршуулах ёстой байлаа. Энэ байдал нь нефтийн зах зээлд хэрхэн нөлөөлөх бол? Энэ тухай санхүүгийн “АЛОР” бүлгэмийн захирал, эдийн засагч Сергей Хестанов хэлэхдээ:

«Хоригийн дэглэм нилээд удаан хугацаагаар үйлчилснээс болж Ираны нефть экспортын хүчирхэг хувь нилээд буурсан. Энэ байдал нь одоо ч зогсонги байдалд байна. Энэ нь хичнээн хэмжээний нефть, олон улсын зах зээлд хир хурдтай очихтой холбоотой судалгааг хүндрүүлж буй юм.

Гэхдээ нэмэгдэл экспортлогч зах зээлд ирж байгаа эл явдал нь үнэ ханшны бодлогод шахалт үзүүлж байна. Асуудлын гол юунд байна вэ, гэвэл ираны экспортын хэмжээ хир их байх болон зах зээлд оролцогчид үнэ ханшийн бууралтаас сэргийлэхийн тулд өөрсдийн олборлолтыг хэдий хэмжээгээр бууруулахад бэлэн байгаагаас шалтгаална.

Эскпортлогч бүр ОПЕК-ийн гишүүн биш. Тэгээд ч ОПЕК-ийн гишүүн бүр сахилга дэгтэй ч биш. Янз бүрийн тохиолдол байж болзошгүй» гэлээ.

ОПЕК-ийн янз бүрийн оролцогчид үнийг дээд зэргээр бууруулах олон янзын хязгаарлалттай. Жишээ нь Саудын Аравын хомсдолгүй төсөвт нэг баррель 80 долл. хангалттай.Тэгвэл Венесуэлд 115 доошгүй байх шаардлагатай юм.

Тиймээс одооноос Каракасаас ОПЕК-т Тегераны зах нээгдэж байгаатай холбогдуулан квотыг эргэн харах уриалга ирж байна. Олонхи одоо байдлыг эргэн харахыг хүсч байна гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн эрчим хүчний чиглэлийн захирал Алексей Громов тэмдэглээд

«Үнэхээр нилээд хэмжээний ираны нефтийг гаргах үед үнэ ханш унах байдалд хүрч мэдэх юм. Гэхдээ урт хугацааны зорилтонд энэ нь нефтийн захад нилээд нөлөөтэй байж мэднэ гэж би хэлмээргүй байна.

Яагаад гэвэл, энэ бүгд нь байдлыг нэг их өөрчилж чадахгүй. Магадгүй энэ нь түр зуурын чичиргээ байж мэдэх юм. Гэхдээ үүний үр дүнд томоохон нийлүүлэгчид байдлыг заавал зохицуулж, тэдгээр нь хэвийн нэг урсгалдаа эргэн орох ёстой» гэлээ.

Өнөөдрийн байдлаар нефть олборлогч орнууд нийлээд хоногт 30 сая баррель олборлож байна. Энэ нь дэлхийн нефтийн экспортын 40 % юм. Тиймээс ОПЕК-ийн шийдвэрүүд нефтийн нийт зах зээлд мэдэгдэхүйц нөлөөтэй.

12-р сарын 14-нд ОПЕК-ийн гишүүн орнууд /Иран, Иарк, Кувейт, Саудын Арав, Венесуэл, Катар, Ливи, АНЭ, Алжир, Нигер, Эквадор болон Ангол/ Венад хуран цугларч, ээлжит хуралдаанаа явуулах гэж байна. Тэнд халуун мэтгэлцээн явагдах бололтой.