Украины нийслэлд түгшүүрт байдал огцом өсөх болсоны шалтгаан нь юу вэ? Мөн Киевээс бусад үлдсэн нутаг дэвсгэрт яагаад тайван байна вэ? «ОДХ» радиогийн шинжээчид үүний учрыг олохыг хичээсэн юм.

Киевт олон түмнийг хамарсан үйл ажиллагаа 11-р сарын 21-нд засгийн газар ЕХ-той нэгдэх зөвшөөрлийг бэлтгэхээ зогсоох тухай зарласны дараа эхэлсэн байна. Эхлээд жагсаал харьцангүй тайван болж өнгөрсөн. Цагдаагийнхан ч хангалттай байсан өдөөн хатгалгад бууж өгөөгүй байна. Тэдэн лүү гүүрний зүгээс чулуу шидэж, зарим нэг хэсэг жагсагчид цагдаагийнхны бамбай луу төмөр саваагаар цохицгоожээ. Гэвч бямба гаригийн өглөө жагсагчид ерөнхийлөгчийн засаг захиргааны байшинд ойрон ирэхэд засгийн газар тусгай анги нэгтгэл «Беркут»-ын тусламжид хандсан гэж болсон газраас «ОДХ» радиогийн сурвалжлагч Александр Бондаренко мэдээлж байна.

Жагсаалд оролцогчдын ихэнх нь үг үйл ажиллагааг тайван замаар явуулахыг уриалж байгаа юм. Гэсэн ч хэдэн арван залуучууд ерөнхийлөгчийн засаг захиргааг дайран авах хэрэгтэй гэж хашгичсан байна. Ихэнх жагсагчид энэ бол өдөн хатгагчид гэж ярисан ч цугласан олон урагшилсан юм. Дараа нь «Беркут» тусгай ангийнхан гарч ирснээр ерөнхийлөгчийн засаг захиргаа оршдог гудамжны эхэнд жагсагчдыг 250 метрт шахаж хэрцгий үйлдэл эхэлсэн байна.

Ерөнхийдөө Украинд улсын баруун зүгийн тусдаа хэдэн хотыг оруулахгүй бол байдал тайван байгаа юм. Олонх бус нутгуудад сөрөг хүчнийхний үйлдлийг дэмжихгүй байгаа билээ. Нийслэлд болж байгаа байдлыг урьдчилсан төлөвлөгөөний дагуу хиймлээр шахалтад оруулж байна гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Улаан шар хувьсгалын үед хэрэглэсэн тактиктай адил юм. Украины сөрөг хүчинд бусад орнуудын улс төрийн зүтгэлтнүүд хүртэл нэгдэж байгааг «Киевийн цахилгаан мэдээ» сонины еренхий редактор Владимир Скачко тэмдэглээд: «Украинд Польшийн ерөнхийлөгч асаны ах ноён Качиньский гэгч гарч ирэн, гудамжаар «Манай болон танай эрх чөлөөний төлөө!» хэмээн хотоор орилон яваа юм. Аймшигт явдал худал мэдээлэл болох цагдаагийнханд зодуулсан охин нас барсан, мянгаад хүн шархтсан гэх мэтээр тодорхой технологитайгаар улам хурцдаж байна гэжээ.

Оршиж буй засгийн газарт сөрөг хүчний гомдол гаргасан ёс тедий шалтгаан бол ЕХ-той эвсэх тухай зөвшөлцлийг хойшлуулсан явдал юм. Энэ зөвшилцөл өнгөрсөн 7 хоногт Вильнюст болсон ЕХ-ны «Дорнодын түншлэл» дээд хэмжээний уулзалт дээр гарын үсэг зурагдаж болох байсан билээ. Гэсэн ч яг ДХУ-ын өмнө Украины ерөнхийлөгч Виктор Янукович гарын үсэг зуралт болохгүй гэж зарлажээ. Ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар хэргийн гол Януковичийн хүсэх, хүсэхгүйд байгаа юм биш, украины бизнес-нийгэмлэгийнхэн эсрэг байгаатай холбоотой юм. Учир нь зөвшилцөлд гарын үсэг зурснаар Киев европын бүтээгдэхүүнд хаалгаа өргөнөөр нээх ёстой, харин улсын эдийн засаг одоогоор европын үйлдвэрлэгчидтэй эрчимтэй өрсөлдөхөд бэлэн биш байгаа юм. Энэ бодит эдийн засгийн нэмэлт байдлыг одоо украины сөрөг хүчин улс төрийн байдлыг халааж өдөөхөд ашиглахыг хичээж байна. Иймээс одоогийн ерөнхийлөгчийг суудлаас нь авч хаядаггүй юмаа гэхэд түүний бодит бүрэн эрхийг хасах байх. Тухайлбал, цаашдын давалгаагаар заналхийлэн түүнд сөрөг хүчний ерөнхий сайдыг тулган хүлээлгэж болох юм.

Одоо сөрөг хүчний тэргүүнүүд Януковичийг огцрохыг шаардаж байна. Гэсэн ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь боломжгүй юм, учир нь парламентын энэ үйл ажиллагааг явуулахын тулд парламентад деревний гуравын сана лавах хэрэгтэй, харин сөрөг хүчинд наад захын олонх ч байхгүй юм. Цорын ганц сөрөг хүчнийхний найдаж болох зүйл бол засгийн газрыг огцруулах явдал юм. Гэвч Януковичийн үед ерөнхий сайд сөрөг хүчнээс сонгогдох нь маш бага боломжтой юм.