Хятадын албан ёсны хэвлэл БНХАУ-ын КНТХ-ны 18 дахь удаагийн 3ер Бүгд хурлаас авилгатай тэмцэх шинэ журмуудыг тайлбарлажээ.Нийгмийн дээдсийн хүрээн дэхь ялзаралтай хийх тэмцэл нь Си Зиньпин тэргүүтэй шинэ үеийн удирдагчдын чухал зорилтуудын нэг юм.

Ажиглагчдын анхаарлыг Сахилгын асуудал шалгах хорооны Төв комиссийн судалгааны хэлтсийн дарга Ли Сэцяны ярилцлага зүй ёсоор татжээ. Чухамдаа тэр Бүгд хурлын энэхүү баримт бичгийг зохиогчдын нэг байсан. Авилгатай тэмцэх асуудлуудын нарийн тайлбар нь удирдлагын Бүгд хурлын улс төрийн шийдвэрүүдийн хэрэгжилтийг хойш тавих бодолгүй ба авилгалд идэгдсэн түшмэдүүдтэй хийх тэмцлийг цаашид хурцатгана гэдгийг гэрчилж буй юм.

Бүгд хурлын дараа Хубэй мужийн дэд захирагч Го Юмин рүү “дайрсан” тухай тодорхой болсон. Тэрээр Намын ТХ-ны сахилгын хяналтаас мөрдлөг явуулсан хөдөөний сайдын түвшингийн 13 дахь удирдагч болсон. Ингээд Си Зиньпины “тэмцлийг барууд явуулах ёстой” хэллэг” өндөр албан тушаалын тодорхой түшмэдүүдийн эсрэг ялуудаар бэхжиж буй юм.

Нөгөөтэйгүүр, албан ёсны нийтлэлүүдээс үзэхэд, эрх баригчдын авилгын эсрэг аливаа кампанит ажиллагаа нь өнгөрсөн үед ч ялангуяа, 3ер бүгд хурлын шийдвэрүүдьэй холбон үзэхэд гол нь авилгыг системийн үзэгдлийн хувиар авч үзэж буйд байгаа юм. Энэ нь түшмэдүүдийн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан тэдгээр шалтгаануудыг арилгахад оршиж байна.

Ийм зорилтуудыг зүгээр нэг авилгалд “ төмөр цохилт өгье” гэж уриалахаас илүүтэй хэцүү юм. Ялзарсан авилга, хээл хахууль бодит амьдралд ялангуяа, одоогийн албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа авилгын эсрэг ажлыг зохион явуулах системд гүн шингэсэн байгаа. Ли Сюэциний тэмдэглэж байгаагаар, өнгөрсөн үед аливаа нэгэн түшмэдүүдийг мөрдөх тухай шийдвэрийг тухайн орон нутагт шийддэг байсан. Энэ явдал авилгачдад хариуцлагаас мултрах боломж олгодог байсан. Үүнтэй холбогдуулан намын удирдлага авилгал авсан түшмэдүүдийн илчлэх төвийг хурцатгаж байна. Одоо бүхий л сэжгүүдэд Сахилгын хяналтын Төв хороонд мэдээлэх ёстой. Эрх баригчдын үзэж байгаагаар, иймэрхүү төвлөрсөн систем нь орон нутагт түшмэдүүдийн авилгыг зогсоохын зэрэгцээ, нийгмийн түшүүрийн нэг гол эх булгийг устгах учиртай.

Улс төрийн удирдлагын өмнө тулгарч байгаа бас нэгэн чухал тулгамдсан асуудал бол төрийн байгууллагууд дахь авилгын асуудал. Хятадын шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, төрийн олон компаниуд нь чухамхүү улс доторх улс болж хувираад байна. Өөрсдийн монополь давуу талыг ашиглан тэд асар их хэмжээний санхүүжилтийг гарган авч, авилга хээл хахуулийг үрслүүлэгч болоод байна.

Си Зиньпин өгсөн ярилцлагадаа, нийтийн нөөцүүд болон тэдгээрийн арилжаануудыг хуваарилахдаа ашиг сонирхолуудын сөргөлдөөнийг тооцох ёстой гэжээ. Түүний хэлсэн “улс орны бүх засаг хязгаарлагдмал, хяналтанд байх ёстой” үг тусгайлан анхаарлыг татаж буй юм. Энэ бүгд нь намын удирдлага олон жил хол байсан улстөрийн реформ хийх шаардлагатай байгааг гэрчилж буй юм.

Эдийн засгийн өсөлт нь зүгээр нэг зовлонгоос ангижруулаад зогсохгуй, харин Хятадын нийгмийн бүх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж мэдэх эм байж магадгүй юм. Авилга нь зах зээлийн механизмд эвлэгхэн зохицож чадах чадвартай төдийгүй, “хятадын эдийн засаг”нэртэй машиныг амжилттай ажиллахад “тосолгоо” болж мэдэх аж. Авилга нь улстөрийн системийн заналхийлэл гэх ухамсар их хүнд явагддаг. Энд Си Зиньпины гарт байгаа “хөзрийн нэг карт”-ын явцад түүний эхний таван жилийн төлөвлөгөөний хугацаа нь авилгатай хийх тэмцэл байх нь. Тэмцлийн амжилт нь суурь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хийгээд төвийн болон орон нутгийн харьцаанаас, эрх баригчдын хязгаарлалтыг нэвтрүүлсэн байдал болоод нийгмийн хяналтын хөгжлөөс шалтгаалах юм.