Барак Обамагийн 2 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи хамгийн хунд 7 хоног болж байх шиг байна. Багахан үргэлжилсэн амралтаасаа 12-р сарын 2-нд эргэн ажилдаа орсон конгресс 11-р сарын 24-ний Ираны талаарх «зургаагийн» женевийн хэлэлцээрийг үгүй хийхээр заналхийлж байна. Обамаг ардчилагч төдийгүй бүгд найрамдахчууд ч шүүмжилцгээж байна. Түүгээр ч зогсохгүй шинэ жилээс өмнө женевийн гэрээ хэлэлцээрийг эцэслэх Тегераны эсрэг «цөмийн цээрлэлийг» чангатгах хуулийн төсөл батлахаар заналхийлж байгаа юм.

Засаг захиргааны өндөр тушаалын төлөөлөгчид бүх амралтын өдрүүдийн турш хууль боловсруулагчидтай хэлэлцээр явуулсан байна. Харин өөрөө урьд сенатор байсан Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тэр ч бүү хэл конгресст хандаж женевийн хэлэлцээрийг нарийвчлан тайлбарласан тусгай видео уриалгыг бичүүлж, хуулбарыг сенатор, конгрессын гишүүд тус бүрт илгээжээ.

Ираны эсрэг шинэ цээрлэл хор хөнөөлтэй бөгөөд буцаад хариу үр дүнд хургэж болзошгүй гэж АНУ-ын Терийн ордны тусгай төлөөлөгч Жен Псаки хэлсэн юм. Энэ бүхнээс гадна женевийн гэрээнд гарын үсэг зурахдаа Вашингтон Ираны эсрэг шинэ цээрлэлээс зайлсхийхээ» амалсан гэдгийг тэрбээр сануулсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга үүнийг хуучин ажил нэгт нөхдийн сонорт хүргэхийг эрмэлзэж байгаа нь олон шалтгаантай юм. Тэдний нэг нь: тийм цээрлэлүүд «зургаагийн» эгнээг хагаралд хүргэж мэднэ. «5+1» бүлгийн гишүүн орнуудад АНУ, хэлэлцээрийн өөрт хамааралтай хэсгийг биелүүлэх, мөн хэлэлцээрийг дуусгах боломжийг өгөх чадваргүй гэсэн сэтгэгдэл төрүүлж болох юм. Энэ нь эргээд хүссэн үр дүнд хүргэж, иранчуудыг илүү хэрцгий байр суурь баримтлахад хүргэж болзошгүй билээ.

Ерөнхийлөгч Ираны бодлогыг тасалдуулахад, конгрессын танхим тус бүрт 10 хоног үлджээ. Ээлжит шинэ жилийн амралтдаа явах Төлөөлөгчдийн танхим л зөвхөн 12-р сарын 2-нд амралтаасаа ирж байгаа юм. Сенат 12-р сарын 9-нд ажлаа сэргээж 20-нд хаах юм. Харин түүнд Иранаас гадна 20-иод хойшлуулсан хуулийн төслүүдийг батлах ёстой билээ.

Цагаан ордон, конгрессын түвэгтэй харилцаанд хүчний тэнцвэр сүүлийн 4 жилд бүхэлдээ аль аль тал руу хэлбэлзэж байгаа юм. Оны эцэст Америк улс хууль боловсруулагчдын талд тааламжгүй байна. Обамагийн алдар хүнд ч буурч, дунджаар 39-41%-ийн тувшинд хэлбэлзэж байгаа нь конгрессын рейтингтэй харьцуулбал, ерөнхийлөгч алдар хундийн оргилд гялалзаж байна гэлтэй. 11-р сарын эцсээр Гэллапын алба конгресст итгэх байдал шившгийн 9%-д хүрч буурсныг тэмдэглэжээ. АНУ-ын түүхэнд ийм байдал хэзээ ч байгаагүй юм.

Америкийн ихэнх буюу 44% нь сүүлийн санал асуулгын мэдээгээр Ирантай тохиролцсоныг дэмжиж байгаа юм. Харин зөвхөн 22% нь түүний эсрэг байна. Америкчууд мэдээж Иранд болгоомжтой хандаж байгаа ч бас дахин 1 дайныг Америк улс огт хүсэхгүй байгаа юм.

Ираныг тойрсон бүх үндсэн тэмцэл шинэ онд шилжигдэж таарах байх. Зарчмын хувьд Обамагийн засаг захиргаа конгрессаар батлагдах алиаа шинэ цээрлэл хэрэглэхийг хагас жилээр хойшлуулах эрхтэй байна. Гэвч цээрлэлийг цуцлахын тулд түүнд конгрессын шийдвэр ямар ч байсан шаардлагатай юм. Энд Цагаан ордон ираны шинэ цээрлэлийг цуцласны оронд санал болгох зүйл байгаа эсэх нь асуудалтай бөгөөд сонголт тун бага юм.