Сирийн химийн зэвсгийн гол нөөцүүдийг Газрын дундад тэнгисийн дундын усанд устгана. АНУ “Кейп Рей” /Cape Ray/ хөлөг онгоц дээр устгал явуулах бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Энэ тухай ням гаригт Цагаан ордны албан ёсны төлөөлөгч уламжилсан. Энэхүү ажиллагаанд бэлтгэх явцад Москва дэмжлэг үзүүлж байна. Орос улсад байлдааны хорт бодисийг гидорлизийн туслалцаатай устгах технологийг аль эртнээс ашиглах болсон /АНУ-ад химийн зэвсгийг одоо хирнэ шатаадаг/.

Бүхэлдээ нэг мянга гурван зуу орчим тонн хорт бодисийг устгахаар төлөвлөж байна. Америкийн хөлөг онгоц дээр зөвхөн хамгийн аюултай хорт бодисуудыг устгана. Эдгээр нь 500 орчим тонн байх юм. Тэдгээрийг хоргүй болгохын тулд гидролизийн аргыг ашиглана. Үүний улмаас бий болох долоон сая литр хаягдлыг дахин боловсруулах болон хоргүй болгох ажлыг хувийн компаниуд хариуцна. Энэхүү ажиллагааын тухай Химийн зэвсгийг хориглох байгууллагын тэргүүн Сигрид Кааг ийн ярьсан юм.

Химийн бодисуудыг Латакия /Сири/ хотын боомтод хүргэнэ. Тэгээд баглаж, лацдана. Үүний дараа тэдгээрийг хөлөг онгоцоор АНУ-ад хүргэнэ.

Химийн зэвсгийг хориглох байгууллагаас химийн зэвсгийг сири уснаас гаргаж устгана гэж мэдэгдсэн. Одоо америкийн хөлөг онгоц дээр холбогдох төхөөрөмжийг суурилуулж байна. Саяхныг хүртэл хортой бодисуудыг шатаан, устгалд оруулж байсан АНУ-ад бэлтгэл ажил явуулахад нь Москва туслалцаа үзүүлнэ. Орос улсад байлдааны хортой бодисуудыг гидролизийн туслалцаатай устгах технологи нь эртнээс хэрэгжиж буй юм. Харин Сирийн нутаг дэвсгэрээс химийн зэвсгийг тэртэй тэрүүнгүй гаргах л хэрэгтэй болно гэж Оросын Олон улсын хэргийн зөвлөлийн шинжээч Елена Супонина ингэж ярьж байна.

Эрсдэл маш их байна. ЭНэ бол маш их үнэтэй ажиллагаа. Гэхдээ химийн зэвсгийг Сирийн нутаг дээр устгаснаас аюулгүй. Яагаад гэвэл тэнд иргэний дайн болж байна, эрх баригчид мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангаж чадахгуй.

Химийн хорт бодисийн савлагаа, тээвэрлэлтэнд хяналт тавих олон улсын мэргэжилтнүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж, 30 хүртэл тооны хүн байх юм. Одоо шинжээчдийн бүлэг аюулгүй байдлын өндөржүүлсэн нөхцөлд ажиллаж байна. Шинжээчдийн явах чиглэлүүдийг маш нууцлаж байна гэж сирийн армийн чөлөөнд байгаа генерал Салим Харб тайлбарлаж байна.

Зэвсэгт бүлгэмүүдийг Саудын Арав, Катар болон Түркээс удирдаж байна. Миний үзэж байгаагаар, хорт бодисийг утсгалд оруулах процессыг унагаж, үүгээрээ Сирид цэргийн ажиллагааг буцаах асуудалд эргэн орох зорилгоор Олон улсын химийн хорт бодисийг хориглох байгууллагын шинжээчдийг устгах тушаалыг алан хядагчдад өгч мэдэх юм гэж Салим Харб ярьж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар,үлдэсэн 800 тонн хорт бодис төдийлөн аюултай биш аж. 30 гаруй арилжааны компаниуд химийн зэвсгийн устгалд оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тендерт ялсан байгууллага энэ ажлыг гүйцэтгэсний дүнд 40-50 мянган евро авна. Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагаас гаргасан графикаар химийн зэвсгийг ирэх оны дунд үед бүрэн дүүрэн устгасан байх ёстой юм.