Тегераны хувьд өнгөрсөн долоо хоног бүхэлдээ сайхан мэдээгээр дүүрэн байлаа. Иран болон зууч “зургаагийн”женевын хэлэлцээрийг сайшаахтай холбоотой АНУ –ад тулгамдсан асуудлууд гарсан ч, Европ тэдгээр асуудлаар оны эцсээр анхны алхмуудыг хийж болно гэж найдаж байна.

Европын хувьд эдийн засгийг бүрдүүлэгч хоригуудыг цуцлах нь Иранаас илүү чухал ач холбогдолтой юм. АНУ ын сангийн яамны хамгийн даруухан тооцоогоор Ираныг “хувьлах “нь дор хаяж нэмэлт 60-70 тэрбум долл. бараа таваарын болоод үйлчилгээний зах зээлийг нээнэ. Тэгвэл энэ нь хэдэн арван мянган ажлын шинэ байр. Иранд хориг тавихаас хоёр жилийн өмнө худалдааны гол түнш байсан Герман гэхэд л дангаараа 10 сая хүртэл евроны экспорт хийж байжээ. Одоо тэд үүндээ хүрнэ гэж найдаж байна. Францын “Пежо –Ситроен” концерн Ираны хоригийн өмнө жил бүр Иранд хагас сая гаруй автомашины угсралтын “багаж нийлүүлж” байсан. Хориг цуцлагдахад тэд бас үүнийг хүлээж байна.

Америкийн компаниуд хүртэл женевын хэлэлцээрээс өмнө Иран руу өөрдсийн европын өрсөлдөгчдийн эмзэг газрыг судлаж, замаасаа зайлуулах зорилгооор эмиссаруудаа илгээгээд байна. Барак Обама “ираны арилжааг” түүнд хэрэгтэй гадаад бодлогын ялалт болгож ашиглах гэж найдаж байсан. Ингэх зуураа америкийн эдийн засгийг ираны захиалгуудаар дүүргэх боломжийг авах ёстой байлаа. Гэтэл АНУ -ын ерөнхийлөгчид “ираны хэлэлцээр- “ээр шууд хоёр туулай намнах боломж олдохгуй л болов уу. Конгресст Обамагийн болон түүний “ираны цэсийн” хувилбрын эсрэг жинхэн бослого гарах таатай орчин бүрдээд байна. Ингэхдээ бүр Обама болон төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарыг бүгд найрамдахчууд болон ардчилагчид шүүмжилж байна.

Тэр ч бүү хэл, Жон Керри бүр тусгайлан дүрс бичлэг бичүүлж, түүндээ “ женевын хэлэлцээр “хэрэг дээрээ юу болохыг тайлбарласан гээд бод доо: «Санхүүгийн хоригийн цөм нь хэвээр, өөрчлөлтгүй үлдэж байна гэж Жон Керри мэдэгдэв. Үүнийг бид Ирантай энэхүү гэрээний хэсгийг хэрэгжүүлэхэд солилцоо хийхээр тохиролцож буй юм. Үүний төлөө тэд багахан хэмжээний мөнгө авна. Хэрвээ тэд хүлээсэн үүргээ эс биелүүлвэл, бид бас хориг арга хэмжээг хялбаршуулахаас татгалзаж болно. Иранд нефтийн бүтээгдэхүүний худалдааг зогсоосны 4,2 тэрбум орчим долл. олгох боломжтой. Үүн дээр нефтийн бүтээгдэхүүнүүд болон машины худалдааны 2,5 тэрбум долл. нэмэгдэнэ. Та бүхэн миний энэ яриад байгаа хоригийг хялбаршуулна гэдгийг хэзээ ч гарч мэднэ гэдэгт итгээрэй» гэж Жон Керри ярьлаа .

Ираны эсрэг арга хэмжээнүүд ер нь сайхан ажилласан, эдгээр нь манайхны Ираны “корпус руу өгөх цохилт” л гэсэн үг. Харин одоо бид энэхүү цохилтын үйлчилгээг өөрсдөө устгах ёстой болоод байна гэж сенатор Линдси Грэм хэлсэн. Грэмийн үзэж байгаагаар энэ бол “ираны цэсийг “хаах гэсэн бүх дайсагнагчдын санал бодол юм: «Энэхүү хоригийн асуулаарх завсарын арилжаа нь Ираныг долоон сая долларын бэлэн мөнгөнөөс чөлөөлж буй юм. Энэ нь яагаад ч ураны баяжуулалтын төгс асуудлыг хөндөхгүй. Арван жилийн өмнө Иранд баяжуулалтын 200 центрфуг байсан. Одоо тэдэнд 18 мянга болоод байна. Бид нэгэн цагт Умардад зориулан яг ийм зүйлийг хийж байсан. Тэд тогоог ажлуулахгуй гэдгээ амласан, солонгосчууд мөнгөө авч, арилжаанаас гарсан. Үүнтэй адил зүйл өнөөдөр биднийг түгшээж байна. Үлдэсэн центрфугууд Ираныг хөнгөхөн цөмийн болгож мэднэ» гэж хэлсэн.

Обамагийн хувьд өнөөдрийг тойрсон байдал нь АНУ –ад ерөнхийлөгч Никсоны үед буюу тус улсыг Хятадтай “шинэ харилцаа” тогтоох гэж байсан тэр үеийг санагдуулж байна. Шинэ найрамдлын эсрэг АНУ ын холбоотнууд идэвхтэй тэмцэж байгаа бөгөөд үүнд Япон улс хушуучилж байна. Ингэхдээ одоо конгресст байгаа шиг ийм сөрөг хүчин ажиглагдаж байгаагүй . Засаг захиргаа АНУ- ын гадаад бодлогын хүчирхэг лобби болох израильжсан, арабжсан ийм хоёр хүчнүүдийн хосгүй чармайлттай ерөөс тулгарч байсан удаагүй юм. Арабжсан лоббигийн тухай АНУ –ад ч тэр бүр хүн мэдэхгүй, учир нь энэ нь Катар, Саудын Арав болон АНЭ –ын тэргүүлдэг израильжсан лоббийг бодвол илүү идэвх муутай.

Одоо Конгресст Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийн тухай ярьцгаах боллоо. Ерөнхийлөгч Обамад яг одоо АНУ- ын ҮАБ –ын даяаршлын тагнан чагнах ажиллагаанаас улбаатай шуугианы дүнд, асар ихээр унасан нэр төрөө сэргээхийн тулд, ерөнхийлөгчийн эрүүл мэндийн салбарын шинэчлөлийн хөтөлбөр нурсан болон америкчуудын АНУ –ын 44 дэхь ерөнхийлөгчид итгэх итгэл унасан зэргээс “ ираны ялалт “нь юу юунаас чухал хэрэгтэй юм. “Ираны цэсийг” тойрсон конгресст болж байгаа бүхэн АНУ -ын ерөнхийлөгчийн нэр хүнд нийслэл хотод унасны бас нэгэн баталгаа болж байна. Жинхэн дайн дажин тэнд даваа гаригт буюу 12-р сарын 2 -нд эхлэнэ. Тэр үед конгресс Талархлын баярыг тохиолдуулсан амралтаа дуусаад ажилдаа орно.