Сирийн байдал хүнд хэвээр байсаар байна. Дамаск дахь Орос улсын ЭСЯ-ыг минометоор бууджээ. Сирийн хотуудын гудамжуудад мэргэн буучдын суманд хүүхдүүд амиа алдаж байна. “Сирийн чөлөөт арми” байлдааны ажиллагаагаа зогсоохоос татгалзаж байна.Одоо бүх найдвар Сирийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх ёстой, товыг нь зарлаад байгаа “Женев-2” олон улсын бага хуралтай холбоотой юм.

Энэхүү аймшигтай баримт мэдээллийг Британий Oxford Research Group төрийн бус байгууллага энэ долоо хоногт нийтэлсэн. Сирийн сөргөлдөөний хугацаанд тус улсад 11 мянга гаруй хүүхэд алагджээ. Тэдгээрийн дийлэнх нь дэлбэрэлт, бөмбөгдөлтийн үеэр амь эрсэдсэн. Нэг мянга орчим нь мэргэн буучны сумны золиос болжээ. Хэдэн зуун хүүхдүүдийг сирийн босогчид тамлан хороосон. Хэрвээ Өрнөдийхэн Сирид халдсан бол золиос бологчдын тоо хэд байх байсан бол? Үүнтэй холбогдуулан Орос улсын Ливи, Сирийн ард түмний эв нэгдлийн хорооны хамтран удирдагч Олег Фомин ийн тэмдэглэж байна: «Америкчууд Ливи юм уу, Багдадыг “томагавкуудаар” бөмбөгдөж байхдаа хүүхдүүдийн тухай бодож байсан гэж үү? Сэтгэлгүй, хий хоосон нисэгчгүй “онгоцнууд” Афганистан, Ирак юм уу, Пакистанд энгийн номхон ардуудыг буудаж байхдаа бодно гэж үү? Тэдгээрийн өмнө хүүхдүүд үү, аль эсвэл насанд хүрэгчид байна уу гэж тэд бодож чадах уу, үгүй ш дээ» гэж хэллээ.

Сирийн бяцхан иргэдийн амьдралыг ганц энх тайван л аварч чадна. Нэг хүчний нөгөөгөө ялах ялалт бус, харин зэвсгээ хаяж, санал зөрөлдөөнүүдээ шийдэхээр ширээний ард суухыг хэлнэ.

Энэ утгаараа хамгийн чухал зүйл бол олон улсын “Женев-2” бага хурал болох ёстой. Саяхан ОХУ -ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров уг арга хэмжээний товыг зарласан. 2014 оны 1-р сарын 22 ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор шинжээчид бага хурлыг тасархай болно гэдэгт эргэлзэж байна. Учир нь албан ёсны Дамаск чухамдаа хэнтэй ч тохиролцоо хийгээгүй байна. Сөрөг хүчнийхний гавшгай хүчнүүд байлдааны ажиллагаагаа зогсоох бодолгүй байна гэж Ойрхи –Дорнодын тулгамдсан асуудлын шинжээч Семен Багдасаров ийн тэмдэглэж байна: «Сөрөг хүчний –Үндэсний эвслийн үндсэн хүчнүүд чухамдаа одоогийн Сирийн байдалд нөлөөгүй. Тэнд байдалд тулалдаан явуулж байгаа нилээд хэдэн бүлгэмүүд нөлөөлж байна» гэж Семен Багдасаров ярьлаа.

Бага хуралд оролцох нөхцөлүүдийн дунд сөрөг хүчний нилээд хэдэн бүлгүүд Үндсэн хуулийг зогсоох болон ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар дурдсан байдаг. Ийм бодолтойгоор яриа хэлэлцээрийн ширээний ард суух юм бол яав ч бүтэхгүй. Тэгээд ч босогчдын удирдагчид ширээний ард суухыг нэг их хүсэхгүй байгаа бололтой. “Женев-2” бага хуралд Сирийн төлөөлөгчдийг тэргүүлэх ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем үзэхдээ, “хэрвээ алан хядагчдын бүлэгмүүдэд эхний алхмуудын хүрээнд санхүүжүүлэлт болон зэвсэг нийлүүлэлтийг зогсоох юм бол” энэ нь амжилтанд хүрнэ. Үнэхээрийн сөрөг хүчнийхэнд цэргийн болон санхүүгийн бүрэн хэмжээний дэмжлгийг зогсоох юм бол, магадгүй энэ нь тухайн байдалд цорын ганц эрүүл шийдвэр байж мэдэх юм.