Өнөөдөр Вильнюст ЕХ Азербайжантай визийн дэглэмийг либералчлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол Дорнодын түншлэлийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон юм. Түүнчлэн Гурж, Молдав хоёр улс ЕХ-ны ёс төдий гишүүн болох тухай гэрээнд урьдчилан гарын үсэг зурах ёслол энд болжээ.

Гэвч ЕХ-ны удирдлага ийм гишүүн болох ба чөлөөт худалдааны тухай гэрээнд гарын үсэг зурахад Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг итгүүлж чадсангүй гэж Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте мэдэгдлээ.

Түүний хэлснээр Украйны Ерөнхийлөгч ЕХ, Украин, Оросын гурван талын хэлэлцээ хийх санал уулзалт дээр дэвшүүлжээ.Гэвч ЕХ-ны төлөөлөгчид ийм саналыг үүний өмнө хэрэгсэхгүй бологсон билээ.