Москвад оюун ухааны спортын төрөл болох шатбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Харьцангүй шинэ, ер бусын спортын энэ төрөл шатрын тоглолтыг боксын үзүүлбэртэй хослуулдаг байна. Тэмцээн нь шатрын 6 өрөг, боксын 5 үе шатаас бүрдсэн, тоглолтын талбараа солиход хоорондоо 1 минутын завсарлагатай 11 үе шаттайгаар явагддаг байна. Нокаут, техникийн нокаут, шатрын өргөө өрсөлдөгчдөө өгөх, эсвэл шатрын цаг хугацаа дууссанаар ялалтад хүрдэг юм. Тамирчид талбар дээр тоглолтыг «хурдан шатар», боксын 3 минут тус бүрийн үе шатаар ээлжилдэг байна.