БНХАУ-аас Сенкаку(Дяоюйдао) арлуудын ойролцоо  Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг байгуулсныг АНУ эсэргүүцсэн нь мэдээжийн хэрэг юм. Америкийн стратегийн хоёр В-52 бөмбөгдөгч онгоц энэ бүсийн дээгүүр зориуд нислэг хийлээ.

Байлдааны нисэх онгоцууд нь хятадын талд мэдээлэлгүй бүсийн дээгүүр ниссэн тухай Токио, Сөүл хоёр мэдээлжээ. БНХАУ-аас бүсий нь хязгаарыг давах ажиллагааны хариуд ямар арга хэмжээ авах вэ? Бээжингийн шийдвэр бүс нутгийн цэрэг-улс төрийн байдалд хэр нөлөөлөх асуудлыг Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин авч үзэж байна.

Америкийн ба японы байлдааны нисэх онгоцууд хятадын АДЭХ бүсийг зориуд давж нисэх нь БНХАУ-аас мөн бүс байгуулахаа дөнгөж зарлаж мэдээлсэн үед тодорхой байсан юм.

Хятадын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин америкийн нисэх онгоцуудын нислэгийг ажигласан хийгээд шаардлагатай тохиолдолд агаарын уудмаа хянан шалгаж мэднэ гэж Бээжин АНУ-ын нисэх онгоцуудын нислэгтэй холбогдуулан мэдэгдсэн билээ.

Өчигдөр хэд хэдэн Су-30, J11 сөнөөгч онгоц бүст эргүүл хийхээр нисч явсан гэж хожим БНХАУ-ын БХЯ мэдэгджээ. Дараа нь энэ бүсийн хязгаарыг зөрчих ажиллагааны хариуд БНХАУ-аас ямар арга хэмжээ авах нь гол асуудал болсон юм.

БНХАУ улс төрийн мэдэгдэл, сануулгаар хариуд арга хэмжээгээ хязгаарлвал санаархлаа бодит хүчээр батлан бэхжүүлж чадахгүйгээ харуулна. Тэгсэн цагт АДЭХ бүс тогтоосон явдал БНХАУ-ын нэр хүндэд хүчтэй цохилт өгөх юм. Хятадын гадаад улс төрийн ашиг сонирхол төдийгүй хятадын удирдагчдын нэр төр хохирох юм.

Түүнээс гадна Японтой зэвсэгт сөргөлдөөн АНУ-тай зэвсэгт сөргөлдөөнд гарцаагүй хүргэх нь БНХАУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй. Японы зэвсэгт хүчин том биш байсан ч техникийн хангамж, бие бүрэлдэхүүний сургалт нь дээд зэргийн байна.

Японы зэвсэгт хүчин Зүүн Хятадын тэнгист базуудаасаа холгүй нэлээд давуутай юм. Хятад нутаг дэвсгэрийн эрх мэдэл, давуу талаа үзүүлэхийн тулд цэргийн тусгай ажиллагаа явуулахад хэцүү болсон. Харин томоохон цэргийн ажиллагаа нь урьдчилан харахын аргагүй хор уршигтай болж мэднэ.

БНХАУ сөнөөгч онгоцуудаа тийшээ явуулж, бүст цөмрөн орох гадаадын онгоцуудыг амдан дагаж нисэх бололтой. Зэвсэг хэрэглэхгүй. Гэвч аюултай манёврлаж мэднэ. Ийнхүү манёврлах ажиллагаа эрт орой нэгэн цагт хүслүүштэй бус үр дагавартай болж магадгуй.

Хятад-японы ба хятад-америкийн өнөөгийн харилцааны байдлыг харгалзвал хохирол хэлмэгдэл бүхий ямар ч мөргөлдөөн дипломат ноцтой хямрал гаргах нь дамжиггүй. Японы засгийн газар эцэст арлуудтай холбогдон нутаг дэвсгэрийн маргаантай асуудал гарсныг хүлээн зөвшөөрч, түгшүүртэй байдлыг намжаах арга хэмжээ авах санал БНХАУ-д тавьж болзошгүй гэж шинжээчид таварлаж байна.

Японы талаархи хятадын ажиллагаа гол төлөв олонтаа солигдож буй олны дэмжлэг хүлээхгүй байгаа японы засгийн газар улс төрийн талаар сулхан гэсэн таамналд тулгуурлаж байна.

БНХАУ арлуудыг тойруулан «сэтгэл санааны дайн» хийнэ гэж үзэж болно.Тус улс ийм дайнд ялах тов тодорхой төлөвлөгөөтэй байгаа учир Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг байгуулах төслөө хэрэгжүүлэхийг зурхэлсэн байх.