Сочийн наадмын тасалбарыг худалдах кампанит ажил олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй ажлуудын нэг болж байна. Оросын иргэд эх орондоо зохиогдож байгаа Олимпийг алгасахгүй үзэхийг хүсч байхад, гадаадынхан олимпийн наадмыг үзэхийн зэрэгцээ Орос улстай танилцах бололцоотой болж байна.

Энэ нь наадмын тасалбарыг асар их эрэлт хэрэгцээтэй болгож байна. Тэгээд ч Сочийн наадамд шинээр 6 төрөл орж буй нь хүмүүсийн сонирхолыг бүр их татаж байна. Жишээ нь, эмэгтэй багийн трамплинаас харайлт, уран гулгалтын багийн тэмцээнүүд юм.

Өнөөдрийн байдлаар уран гулгалт, биатлон, уулын цанын төрлийн ихэнх тасалбарууд борлогдсон. Гэхдээ эрэгтэй хоккейны тасалбарын худалдаа хушуучилж явна. Паралимпийн тоглолтуудын тасалбар идэвхтэй худалдагдаж байна.

Москвагийн тасалбар түгээх гол төвд нэгэн худалдан авагч эмэгтэйтэй ийн ярилцсан юм. Түүнийг Наталья Журина гэдэг бөгөөд тэр нягтлан бодогчийн мэргэжилтэй.

«Бид нар Паралимпийн наадмын нээлт, биатлон, хоккейны тэмцээний тасалбаруудыг худалдан авлаа. Манай паралимпийн баг тамирчдыг дэмжихийг би хүсч байна» гэж Наталья Журина ярьлаа.

Сочи-2014 Олимпийн наадам тасалбар борлуулагч дамчидтай тэмцэх хурц асуудалтай тулгараад байна. “Экспресс-газета” сонины спортын хэлтсийн ерөнхий редактор Сергей Дадыгин хэлэхдээ:

«Олимпийн тоглолтуудын үеэр тасалбар дамлагчид байнга байсаар ирсэн. Би арван Олимпийн наадамд оролцсон. Тоглолтуудын өмнө тасалбар худалдаж авах санал болгодог сонин залуустай тааралдаж байгаагүй нэг ч тохиолдлыг би санахгүй байна.

Манай “Сочи-2014“ зохион байгуулах хороо маш сонирхолтой замыг сонгосон. Тэр нь юу гэвэл, хөгжөөн дэмжигчийн паспорт гэгчийг сэтгэсэн. Олимпийн наадамд орохын тулд дэмжигч бүр эхлээд тасалбар худалдан авах ёстой, үүний дараа түүнд тусгай карт нээдэг.Энэгүйгээр тэрэнд Сочид ирж, газар дээрээс нь билет худалдаж авахад хүндрэлтэй байх болно» гэлээ.

Гэтэл энэ нь дөнгөж Мөсөн уулын орой гэлтэй. Олимпийн зохион байгуулах хорооны Игорь Столяровын яриагаар, тасалбар түгээх систем нь өөртөө нилээд хэдэн зэрэглэлийн хамгаалттай аж.

Түүнээс гадна, эл процессэнд хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа төдийгүй, гадаадын түншүүдийн туршилгад тулгуурласан юм.