Спортын олимпийн төрлүүдийн жагсаалт байнга өөрчлөгдөж байдаг.Олимпийн хөтөлбөрт зарим төрлийн спорт бий болж байхад харин заримаас нь ОУОХ татгалздаг. Өвлийн олимпийн наадмын жагсаалтад удаан үлдэж чадаагүй төрлүүдийн дотор цанан дээрх балет, хөллөсөн нохойн уралдаан байлаа. Энэ нь ямар спортын төрлүүд байсныг санавал: 1988, 1992 оны Олимпийн наадам дээр уралдааны 1 төрөл цанын балет байсан нь цанан дээрх уран гулгалт гэлтэй.

Уруугаас тамирчин буухдаа бүжиг, гимнастикийн бүхэл бүтэн цувралыг гүйцэтгэх ёстой байжээ. Үүнд 2 минут л түүнд өгдөг байж. Гэвч зүй ёсны сэтгэгдлийг төрүүлж чадаагүй учир 2000 онд энэ спортын төрлийн бүх албан ёсны тэмцээнүүд явагдахаа больжээ.

Бас нэг он цагийн шалгуурыг давж чадаагүй спортын төрөл бол хөллөсөн нохойн уралдаан юм. Спортын энэ төрөл 1932 онд АНУ-ын Наадам дээр зөвхөн нэг удаа л болсон байна. 7 нохойноос бүрдсэн хөллөгөө өдөрт 25 миллийг туулан 2 өдрийн турш уралдах ёстой байлаа.

Орчин үеийн уран гулгалтын онолыг 100 гаран жилийн өмнө оросын алдарт тамирчин Николай Панин-Коломенкин боловсруулжээ. Энэ үйл явцад түүнд тусгай боловсрол тус болсон байна. Тэрбээр Санкт-Петербургийн улсын их сургуулийн физик-математикийн тэнхимийг амжилттай төгсчээ.

Николай зураг, шугам зургийн хичээлд онцгой хүсэл сонирхолтой байжээ. 1908 онд Лондоны Олимпийн наадмын өмнө Панин шүүгчдэд мөсөн дээр дүрслэх гэж байсан хүний зургийг ирүүлсэн байна. Тэдгээр нь ихэд түвэгтэй байсан учир тийм зүйлийг гүйцэтгэж болно гэдэгт итгэж чадахгүй байлаа.

Гэвч Панин чадсан төдийгүй яг тэр үед Оросын түүхэнд анх удаагаа олимпийн алтан медалийг хүртжээ. Панины зурсан зургууд ирээдүйн уран гулгагчдын сургалтын материалд ашиглагдах болсон байна. 1910 онд Панин-Коломенкин дэлхийн анхны уран гулгалтын сурах бичгийг хэвлүүлжээ.

Олонх дасгалжуулагчид түүнийг одоо хүртэл хэрэглэдэг юм. Харин Олон улсын тэшүүрийн холбоо номыг албан ёсны сурах бичиг хэмээн хүлээн зөвшөөрч, зохиогчийг алтан медалиар шагнасан байна.

Олимпийн бамбар замынхаа хагасыг туулжээ.11-р сарын сүүлийн долоо хоногт бамбарын аяныг Сибирийн томоохон хотууд хүлээн авчээ. 11-р сарын 25-нд Наадмын бэлэг тэмдэгийг Эрхүүгээс 17-р зууны эхэнд үндэслэн байгуулагдсан Красноярск хотод хүргэн ирсэн байна.

Олимпийн бамбар энэ бүс нутгийн бахархал болсон, хүчин чадлаараа дэлхийд 8-д ордог Красноярскийн УЦС-ыг гэрэлтүүлжээ. Яг энэхүү дүрсийг 10 рублийн дэвсгэрт дээр харж болно. 11-р сарын 27-нд бамбарын аянг Абакан хот хүлээн авчээ.

Энэ хот ердөө л 80 настай юм. Эндээс бамбар Тува улсын нийслэл Кызыл хот луу гарчээ. Хотын нэр энд амьдардаг амьтны нэрийг илэрхийлдэг юм. Нэгэн хувилбарын дагуу гагцхүү энд Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны шарил оршдог байна.