Өнөөдөр Ташкентад ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын хуралдаанаар Энергийн клубыг байгуулах асуудлыг авч үзэж байна. Энергийн клуб төрийн байгууллага болон үйлдвэр худалдаа, ШУ-ны бүлгийнхний яриа хэлэлцээний индэр болох тухай оросын засгийн газрын төлөөлөгч хуралдааны өмнөхөн сэтгүүлчдэд мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтэй төлөөлөгчид Москваг хуралдаанд төлөөлж байна. Узбекистанаас гадна Орос, Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан зэрэг ШХАБ-ын гишүүн улс, түүнчлэн ажиглагчийн статустай Монгол, Афганистан, Энэтхэг, Иран, Пакистан болон яриа хэлцээний түнш Белорус, Турк, Шри-Ланк зэрэг улс төсөлд нэгдсэн юм.

Оросын тал энэ оны 12-р сарын 6-нд Москвад холбогдох санамж бичигт гарын үсэг зурахыг санаачлав. ШХАБ-ын хүрээнд тээвэр, худалдаа, энерги, алсын холбоо харилцаа, ШУ, технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, болон онц байдлаас сэрэмжлэх, уршгий нь арилгах зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх асуудал засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцогчдын анхаарлын төвд байна. Олон улсын авто тээвэрлэлтэд таатай нөхцлийг бүрдүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.