АНД-н бүс нутгийн нилээд хэдэн орнууд тагнуулын үйл ажиллагаатай холбоотой дуулианд ороод байна. АНД-н бүс бол эдийн засгийн түргэн хөгжилтэй бүс төдийгүй, идэвхтэй хөгжиж байгаа тагнуулын сүлжээ юм.

Сингапур,Өмнөд Солонгос улсууд  АНУ, Австрали улсуудад Индонез болон Хятадыг тагнахад  туслаж байна. Энэ тухай АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены илчилсэн баримтуудаас австралийн хэвлэл иш татан уламжилжээ.

10-р сарын сүүлчээр австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Австралийн оролцсон нууц цуврал тагнуулын ажиллагаануудын тухай дэлгэсэн юм. Энэхүү үйл ажиллагаа нь АНУ-ын удирдлага дор явагдсан бөгөөд өөр “Таван нүд” хэмээн нэртэй таван улсын тагнуулын нийгэмлэг оролцсон. Энэхүү бүлэгт АНУ болон Австралиас гадна Канад, Их Британи, Шинэ Зеланд оржээ.

“Санди морнинг жеральд” сонины уламжилснаар, бүлгийн гишүүд дэлхийн янз бүрийн өнцөг булангаас мэдээллийн сувгуудыг барьдаг байв. Сингапур, Өмнөд Солонгос улсууд  “таван нүдийн” азийн түншүүд байжээ.

Хожим нь Сингапур утасны болон интернетийн сувгийн үндсэн хэмжээг барьжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын хүчин чармайлтууд Хятадад төвлөрч байв. Энэ бүгдээс үзэхэд, тэд тэнгсийн ёроолын шилэн кабелийн гол замын зангилааны мэдээллийн сувгийг барьсан байжээ.

Австралийн АВС телевизийн компаний уламжилснаар, австралийн тусгай албадууд Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанга Юдойоногийн, түүний эхнэрийн болон мөн төлөөлөгчдийн ойрын хүрээний хүмүүсийн яриаг чагнаж байжээ.

Ингээд өмнө нь АНУ болон ЕХ-ны орнуудыг хурцадмал байдалд хүргэсэн Эдвард Сноудены илчлэлтийн цуурай  одоо Азид хүрээд байна. Орос улсын Холбооны аюулгүй байдлын албаны захирал асан, армийн генерал Николай Ковалев үүнийг гайхах юмгүй гэж ярьж байна.

АНУ-ын тусгай албадууд АНД-н бүсэд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд тэд нарт туслахууд бас бий гэв. Энэхүү ажиллагааны үндэс сууринд эдийн засгийн ашиг сонирхолууд байдаг бөгөөд тухайлбал, Хятадын өсөн нэмэгдэж байгаа сүр хүчний айдас.

«Эдгээр орнууд нь чагнах ажлыг зохион байгуулах болон АНУ-д мэдээ баримтуудыг дамжуулахдаа, АНУ тэдний сайн санааны үйлсийг анхааралгүйгээр үлдээхгүй нь лавтай гэж найдаж байгаа.

Тэдэнд өрсөлдөөний хатуу тэмцэлд АНУ туслана гэж  найдаж байна. Эдгээр өөрчлөлт  бүхнийг, бүгдийг, тэрч бүү хэл, “Их хорь”-д ч итгэлгүйгээр сэжиглэн, тагнан чангах үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын буруугаар болсон» гэж Николай Ковалев хэллээ.

Цаашид АНУ-ын тагнан чагнах үйл ажилагаатай холбоотой бусад улс орнуудын гомдол өсөх болно гэж Николай Ковалев таамаглаж буй юм. Америкийн тусгай албаныхны ажиллгааны талаар шинэ баримтууд тодорхой болох тусам шинэ шуугиант явдлууд гарч, АНД-н мөн бусад бүс нутгуудад байдал улам хурцадна.

Харин одоо энэхүү даяаршлын тагнуулын идэвхтэй ажиллагааны үр шимийг америкийн бус дипломатууд хүртэж буй юм.Индонез болон Австралийн тагнуулын шуугиант явдлын дараа “хоёр талын харилцааг шинээр “хөгжүүлэхэд багагүй хүчин чармайлалт оржээ.

Үүнтэй зэрэгцэн индонезийн ерөнхийлөгч Юдойоно мэдэгдэлдээ, АНУ, Австралид Зүүн-Хойд Азийн улс орнуудын эсрэг цахим тагнуулын ажиллагаа явуулахад туслаж байсан Сингапур болон Өмнөд Солонгосын элчин сайдуудыг ГХЯ- нд дуудаж тайлбар авахыг үүрэг болгожээ.

Хятад өөрийн үгээ одоогоор хэлээгүй байна. Тэдний зүгээс үүний дараа ямар нэгэн эсэргүүцэл дипломат шугамаар ирээгүй. Тэгсэн ч хятадын удирдлага АНУ-ын Азийн тагнуулын үйл ажиллагааг юуны өмнө Бээжин рүү чиглэгдсэн гэдэгт эргэлздэггүй юм.