Москвад туялзуур жадны аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээн өндөрлөлөө. Спортын энэ шинэхэн төрөл бүх дэлхийд алдаршиж байгаа бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оросууд байнга шагнал авдаг юм. Гол агуулга нь жад болон жүжигчилсэн тавилтаас бүрддэг байна. Уран гулгалт, зэрэгцагийн сэлэлт зэрэг спортын адил тэмцээний техник, элементийн хүнд хөнгөн, жүжиглэлт, найруулга зэргийг нь харгалзан үзэж дүгнэдэг байна. Эрт дээрийн болон баатарлаг явдал, шадар цэрэг, зөгнөлт,оддын дайн гэх мэт янз бүрийн төрлөөр явагддаг юм.