Сирид мөргөлдөөн гарсан үеэс хойш  11 мянган хүүхэд алагджээ. Ийм баримт мэдээллийг британий Oxford Research Group төрийн бус байгууллага нийтлэжээ. Хүүхдүүдийн ихэнх хэсэг дэлбэрэлт, бөмбөгдөлтөнд өртжээ.

Мянга гаруй хүүхэд мэргэн буучийн суманд өртөж, зуу орчим бага насны хүүхэд эрүү шүүлтийг давж чадаагүй аж. Сирид зэвсэгт мөргөлдөөн явагдаж байгаа цагт хүүхдүүд болон тус улсын хүн амыг бүхэлд нь үхлээс хамгаалах ямарч боломжгүй юм.

2011 оны 3-р сараас 2013 оны 9-р сарын хооронд Сирид 17 хүртэл насны 11420 хүүхэд алагджээ. Сирийн зэвсэгт мөргөлдөөний үеэр амь эрсэдсэн хүмүүсийн тухай цуглуулсан мэдээллийн санд судалгаа явуулсан шинжээчдийн үзэж байгаагаар, тэдгээрийн дунд багагүй тооны хүүхдүүд байсан гэж илтгэлийг хамтран бэлтгэгч Хамит Дардаган “Оросын дуу хоолой” радиод уламжлав.

«Энэ тоо баримт хир үнэн байхыг хэлж мэдэхгүй байна. Тооллогын үеэр бид зөвхөн нэрсийн жагсаалтад л тулгуурласан. Хүүхдийн цогцыг таниагүй тохиолдолд, түүний нэр жагсаалтанд хоёр удаа орох эрсдэлтэй. Иймд алагдсан хүүхдүүдийн нэрсийн жагсаалтаас нэргүй хүүхдүүдийг манай статистик ер хасдаггүй» гэж Хамит Дардаган хэллээ.

Гэхдээ хэргийн учир ганц энд байгаа юм биш. Хүмүүс хэдэн арав, зуу, мянгаараа, амь эрсдэж байхад тэдний дунд  хүүхдүүд олноороо байсаар байна. Аймшигтай нь гэвэл, эдгээр нь гэнэтийн золиос болоод зогсохгүй, сирийн нас барагчдын дунд буудагдан,хутгалагдаж алагдсан, мөн эрүүдэн тамлагдан амь эрсэдсэн хэдэн зуун балчир хүүхдүүд байсан явдал юм.

Ойрхи-Дорнодын тулгамдсан асуудлын шинжээч Семен Багдасаров хэдэхдээ:

«Хамгийн аймшигт дайн бол иргэний дайн. Иргэний дайнууд дундаас хамгийн амшигтай нь шашны үндсэн дээр гарсан дайн. Түүхэнд байнга л  ийм байсан. Алан хядагчид тэдний шашны нийгэмлэгт ордоггүй хэнийг ч алдаг.

Өнөөдрийн байдлаар, олон баримт тодорхой болоод байна. Алеппо хотын христийн дүүргүүдэд мэргэн буудагчид нас, хүйс харгалазалгүйгээр хэнийг ч хамаагүй хороож байна» гэлээ.

Нэгэн үе Өрнөдийн орнууд Сирийн засгийн газрыг сулруулж, тус улсын босогчдод зорилгодоо хүрэх боломж олгох үүднээс Сирид цэргийн ажиллагаа явуулахаар хүчтэй байр суурьтай байсан.

Энэ нь АНУ болон тэдний холбоотнууд энгийн иргэдийн дунд гарцаагүй гарз хүлээх болсон тэр цаг үед болсон гэж Ливи болон Сирийн орнуудын эв нэгдлийн хорооны хамтран захирагч Олег Фомин тэмдэглээд:

«Ливид юм уу, аль эсвэл Багдадад “тамагавкуудаар ” цохилт өгч байхдаа америкчууд хүүхдүүдийн тухай бодож байсан гэж үү? Тэд Афганистан, Пакистан руу нисэгчгүй онгоцнуудыг илгээж энгийн номхон ардууд луу галлаж байхдаа бодож байсан  гэж үү? Тэд өмнөө хүүхэд байна уу, насанд хүрсэн хүн байна уу гэдгийг боддоггүй» гэжээ.

Сирийн бяцхан иргэдийн амийг ганц энх тайван л аварч чадна. Нэг хүчин нөгөөгөө ялсан нь ялалт бус, харин сайн дураараа зэвсгээ хураан, санал зөрөлдөөнүүдээ хэлэлцээрийн ширээний ард сууж зохицуулах нь жинхэнэ ялалт юм.

Иймээс алан хядагчид болон тэдгээрийг дэмждэг Саудын Арав, Катар, АНУ болон тэдний холбоотнууд болох НАТО-гийнхан ялсан ч, өнөөдөр засгийн эрхэнд байгаа тэр хүмүүс сөрөг хүчин болно. Эцэс төгсгөлгүй үргэлжилсэн дайн болж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг энэхүү аллагыг зогсоох ёстой. Тэгвэл золиос бологчид ч байхгүй  байх юм.

Өнгөрсөн даваа гаригт Сирийн тулгамдсан асуудлыг зохицуулах “Женев-2” олон улсын бага хурлыг 2014 оны 1-р сарын 22-нд явуулахаар товлосон. Оролцогчдын бүрэлдэхүүн одоогоор тодорхойгүй байна. Гэвч Орос улсын ГХЯ Сирид энх тайванд хүрэх үйл явдлын саад бэрхшээлийг энэ удаа зохицуулж чадна гэж найдаж байна.