Дорнод Хятадын тэнгис Хятад, АНУ-ын эсэргүүцлийн шинэ тавцан болж байна. Америкийн 2 стратегийн бөмбөгдөгч Б-52 өчигдөр урьдчилан санүүлгагүйгээр хятадын агаарын эсэргүүцэх батлан хамгаалалтын шинэ бүсээр Хятад, Японы хурц маргааны сэдэв болсон арал дээгүүр нисэн өнгөрчээ.

Пентагон Бээжингийн шинэ шаардлагыг үл хэрэгсэн нислэгийн төлөвлөгөө, хөлгийн бүхээгийн таних тэмдэгийг өгөөгүйгээс гадна нисэгчдийн ярианы давтамжийг бүртгээгүй байна. Бөмбөгдөгчид АНУ-ын АЦХ-ний баазаас Гуам арал руу нисчээ. Энэ нь урьд төлөвлөгдсөн цэргийн сургуулилтын хэсэг байсан юм.

Бүхээгт ямар ч стратегийн зэвсэг байгаагүй бөгөөд бөмбөгдөгчид сөнөөгч онгоцгүйгээр нисчээ. Тэдгээр нь Сенкаку арлыг тойрон ниссэн гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч, хурандаа Стив Уоррен баталсан байна.

Ийм байр суурь өмнө нь Бээжинд хурц эсэргүүцлийг төрүүлж, Хятад, Японы хоорондын газар нутгийн маргаанд хөндлөнгөөс шууд оролцсон мэтээр авч үзэгдэж байлаа. Энэ хэрэг явдал-Хятадад гарсан шинэ зүйл гэж геополитикийн асуудлын академийн шинжээч Константин Сивков үзээд:

«Америкчууд эдгээр арлууд дээр хятадын агаарыг эсэргүүцэх батлан хамгаалах бүс хэмээн зарласаныг үл тоож, тэдгээр нь Японы өмч гэдгийг Хятадад харуулах гэсэн зорилготой нь ойлгомжтой билээ. Энэ нь мэдээж өдөөн хатгалагыг харуулсан үйлдэл юм» гэлээ.

Хятадын АЦХ маршрутын бүх явцыг хянаж, цаг тухайд нь тэдгээрийг америкийн агаарын хөлөг болохыг тогтоосон байна. Энэ тухай БНХАУ-ын БХЯ өнөөдөр мэдэгджээ. Хятадын тал тухайлсан газар нутагтаа агаарын хөдөлгөөнийг үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болохыг хятадын цэргийн хариултад дурдагджээ.

Энэ өдөөн хатгалагад Хятад улс хариу өгөх эсэх нь хир өндөр магадлалтай байсан бол? Константин Сивковын санааг сонсоё:

«Хангалттай ноцтой АНУ-ын цэргийн хариуд Хятадууд аргагүй дайралт хийж мэдэхээр байлаа. Иймээс тэд ийм алхам хийхээс болгоомжилсон байна. Гэвч энэ агаарыг эсэргүүцэх батлан хамгаалалтын бүсэд агаарыг эсэргүүцэх батлан хамгаалах хүч, хэрэгсэл байрлуулсан эсэх нь бас өөр асуудал юм.

Хэрэв байхгүй бол юугаараа барьж авах билээ дээ? Үнэндээ бол хөлгийн хүч, хэрэгслүүд энэ асуудлыг шийдэж чадах байсан юм. Тэднийд хөлөг онгоцон дээр пуужин-их бууны сайн иж бүрдлүүд бий. Тэдгээр нь оросын С-300 иж бүрдэлтэй адил бөгөөд эдгээр Б-52-дыг ямар ч асуудалгүйгээр устгаж чадах л байсан гэж өгүүллээ.

Америкийн бөмбөгдөгч онгоцууд Дорнод Хятадын маргаантай арлуудын дээгүүр геополитикийн бодлогыг шийдсэн гэдэгт улс төр-олон нийтийн судалгааны төвийн удирдагч Владимир Евсеев итгэлтэй байна:

«Хятад, Японы хоорондын маргаантай хил хязгаарын дээгүүр хийсэн нислэгийн тухай яригдаж байгаагаас үзвэл АНУ-д Японы өмнө энэ талаар ямар нэгэн үүрэг хариуцлагатай байсан бололтой. АНУ-ын Б-52 Солонгосын хойг дээрх сургуулилтад оролцож байсан юм. Магадгүй энэ удаа эргүүл хийх ёстой бүсээ өргөтгөхийг хүссэн бололтой.

АНУ, АНДБН-д хүчээ нэмэгдүүлж, цэргийн хүчнийхээ төвийг энэ бүс нутагт шилжүүлж, Япон, Өмнөд Солонгосын аюулгүй ажиллагааг хангаж байгаагаа үзүүлэхийг хүсэж байгаа байж магад. Энэ бол холбоотнууддаа өөрийн хүч, тэдэнд үзүүлэх тусламжийн бэлэн байдлаа харуулж байгаа хэрэг» гэжээ.

Үүний зэрэгцээ Владимир Евсеев АНУ Хятадад, түүний байр суурийг мөн тэмтэрч эхэлснээ харуулж байна гэж үзээд:

«Эхлээд Хятадууд агаарыг эсэргүүцэх батлан хамгаалалтын бүсийн тухай зарлаж одоо америкчууд түүн лүү нислээ. Талууд цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийж байгаа боловч бие биеийнхээ хариу илрэлийг ажиглаж байгаа юм.

Гэсэн ч тэд тохиролцохыг хүсэхгүйгээр зогсохгүй, энэ асуудал-америк-хятадын харилцаанаас гадуур хэмээн үзэж зөвлөлгөөн хийхийг ч хүсэхгүй байгаа юм. Одоогоор зөвхөн байр сууриа туршицгааж байна» гэлээ.

Дорнод Хятадад Пентагон өөрийн АЦХ-ний хүчээ үзүүлсэн дэвсгэр дээр Токио үндэсний нисэх тээврийнхнээ Хятад улсад тэдний агаарыг эсэргүүцэх батлан хамгаалалтын бүсээр дайран нислэг хийхээ мэдээлээгүй гэдгийг итгүүлж чадсан байна.

Japan Airlines All Nippon Airlines гэсэн 2 том авиакомпаниуд Хятад улсад өөрийн нислэгийн тухай мэдээгээ өгөхөө болих санаатай байна. Урьд нь тэд БНХАУ-ын зохих бүтцэд Тайвань, Сянганд хийх өөрийн нислэгийн тухай баримт бичгүүдийг өгсөн байна.