Японы парламентын дээд танхим олонхийн саналаар Аюулгүйн зөвлөл байгуулах тухай хууль батлав. Энэ тухай парламентын сайт дээр нийтлжээ. Энд АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлтэй адил бүтцийг байгуулах тухай яригдаж буй юм.

Одоогийн байдлаар Японы АЗ нь тус улсын ерөнхий сайдын тэргүүлсэн танхимын шуурхай үед чуулдаг хуралдаан юм. Шинэ байгууллагын гол үйл ажиллагаа мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх болон бусад орнуудтай аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар үйл ажиллагаагаа зохицуулах зэрэг байх юм.

Японы сайд нарын танхимын дөрвөн хүн АЗ-ийн дөрвөн гол үүргийг гүйцэтгэнэ. Эд бол ерөнхий сайд, засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга, батлан хамгаалахын болон ГХЯ-ны сайд нар байх юм. Түүнээс гадна ЗГ-ын нарийн бичгийн даргын газрын дэргэд хэдэн арван мэргэжилтнүүдийг оруулсан АЗ-ийн аппаратыг байгуулна. Аппарат нь яамдуудын хоорондын үйл ажиллагаануудад зохицуулалт хийх юм.