Бээжин шинээр нэвтрүүлээд Зүүн-Хятадын тэнгисийн таних бүсийг цуцлана гэж Япон улс найдаж байна . Энэ тухай японы Батлан хамгаалах сайд Ицунори Онодэра өнөөдөр мэдэгдэл хийв. Хятад улс Японы хяналтан дор байдаг маргаантай Сенкаку арлуудыг таних бүсэд оруулсан бөгөөд Бээжин эргээр арлуудыг түүхэн газар нутгаа гэж үздэг.

БНХАУ-ын Зүүн-Хятадын таних бүсийг Токио болон Вашингтон хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Онодэра батлан хэлжээ.

Өмнө нь Энэ долоо хоногт АНУ-ын Агаарын нисэх хүчний Б-52 стратегийн бөмбөгдөгч онгоцнууд тухайн бүс дээгүүр урьдчилж мэдэгдээгүй ниссэн тухай өмнө мэдээлсэн. Өнгөрсөн бямба гаригт Бээжин тухайн бүсэд байгаа аливаа онгоцнууд шаардлага, тушаалуудыг биелүүлэхгүй байх юм бол Хятадын зэвсэгт хүчин “батлан хамгаалах шинжтэй” арга хэмжээнүүдийг авах болно гэж анхааруулсан.

Бүсэд байх гадаадын онгоцнууд урьдчилан нислэгийнхээ чиглэл, төлөвлөгөөнүүдийг хятадын ГХЯ-нд ирүүлсэн байх ёстой. Ингэхдээ онгоцны таних тэмдэг маш тодорхой байх ёстой.

АНУ Хятадын энэхүү тушаалд захирагдахгуй гэдгээ илт ойлгуулсан. Засгийн газрын даралт шахалтын дор японы нисэх компаниуд таних бүсэд хийгдэх өөрсдийн нислэгүүдийг Бээжинтэй тохиролцохоос татгалзжээ.

Хятадын “нэг талын алхам” байгуулах шийдвэр нь бүс нутгийг хурцадмал байдалд хүргэж мэднэ гэж америкийн төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Женнифер Псаки мэдэгдэв. Тэрээр эл шийдвэрийг “Зүүн-Хятадын тэнгист статус-квог өөрчлөх гэсэн оролдлого “хэмээн нэрлээд, энэ нь бүс нутгийг хурцадмал байдалд хүргэнэ гэжээ.