Женевт болж өнгөрсөн Иран болон олон улсын зууч ”зургаагийн” яриа хэлэлцээрээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийсэн буултууд тус улсад цаашид энхийн цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд саад болохгуй. Нөгөөтэйгүүр, энэ нь Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой сэрэмжлэлийг цуцлах ёстой. Ингэхэд Израиль энэ гэрээг “түүхийн алдаатай” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь лалын БНУ –ад цөмийн зэвсэг боловсруулах боломж олгож байна гэж тэд үзэж байна.

Иран хагас жилийн хугацаанд цөмийн үйл ажиллагаагаа хязгаарлаж, өөрсдийн цөмийн хөтөлбөрийн МАГАТЭ-гийн талын хяналтыг нэмэгдүүлэхээр зөвшөөрсөн. Зууч “зургаа” Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг сулруулан, тус улсын цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах эрхийг батлан нотлохоо амласан. Энэхүү шийдвэрт хүрэхэд амаргүй байсан гэж Эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков тайлбарлаж байна: «Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон хямрал арав гаруй жилийн түүхтэй. Гэвч Ираны цөмийн хөтөлбөр энэхүү хямралын “ зүрхний толь “ нь юм. Үүн дээр юуны өмнө Тегеран, Вашингтоны хоорондын итгэлцлийн хомсдол суурилж буй юм. Хоёр улс дипломат харилцаагүй гуч гаруй жил явааг сануулъя» гэж хэллээ.

Иран болон АНУ –ын хямрал 2001 оны 9-р сарын 11 ний дараа хурцадсан гэдгийг германы Кёльний их сургуулийн улстөр судлаач Зибо Янссен ийн сануулж байна: «9-р сарын 11-ний халдлагын дараа хүү Жорж Буш Ираныг “ уур хилэнгийн тэнхлэг”рүү түлэхсэн. Тэр үед Ираны ерөнхийлөгч өөрчлөлтийн төлөө тэмцэгч Хатами байсан . Гэтэл Буш бүс нутгийн бүхийл улстөрийн чиг шугамыг өөрийн мунхаг тагтикаар сүйтгэсэн. Дараа нь Ахмадинежад гарч ирээд, байдлыг эрс хариу реакцаар илүүтэй хурцатгасан» гэж хэлсэн.

Тиймээс Женевт хүрсэн тохиролцоонуудыг шинжээчид нэгэн дуугаар “тасархай” шийдвэр гэж дүгнэж байна. Иран урт удаан хугацаагаар хөтөлбөрийг багасгахаас татгалзаж байсан төдийгүй, яриа хэлэлцээрүүдэд орохоос татгалзаж байсан. Иранд цөмийн технологи хөгжихийн хамт улстөрийн, хүний болон санхүүгийн маш олон нөөцүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж байсныг шинжээчид сануулж байна. Үүнтэй холбогдуулан аливаа хязгаарлалттай холбоотой тохиролцоонд маш их хүчин чармайлтын үр дүнд хийгдсэн байж мэднэ.

Тэгсэн ч энэ тоглоомонд Израилийг төдийгүй, Ираныг ч шудрага бус тоглосонд буруутгах улстөрчид байдаг. Тэгвэл ийм гутранги үзэлд үндэслэлүүд байна уу?

Женевт гэрээнд гарын үсэг зурсаны дараа АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама “Хэрвээ Иран өөрийн хүлээсэн үүргүүдээ бүрэн хэмжээгээр биелүүлэхгүй юм бол, бид хоригийн сулруулалтаа бүр эсрэгээр чангалан, дарамт шахалтаа нэмэгдүүлнэ “гэсэн. Гэрээний хэрэгжилт хатуу хяналтан дор байх болно. Ойрын хагас жилд Иран олон улсын байгууллагын хатуу хяналтын дор байж, байнга анхаарлын төвд байх болно гэдэгт Эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков итгэлтэй байна: «Женевт тохиролцоонд хүрсэн Ираны цөмийн объектуудыг хянах арга хэмжээнүүд нь миний үзэхэд Иранд байгаа цэргийн зориулалтын зорилготой цөмийн технологиудыг ашиглах боломжгүй юм» гэж хэллээ.

Тэгээд ч Лалын Бүгд Найрамдах улс нь тус улсын эдийн засгийн сул дорой нөхцөлд олон улсын олон нийтийн итгэлцлийг бүрэн алдах эрсдэлтэй байна. Тэр тусмаа энэ нь одоогийн ерөнхийлөгч Роухани улстөрийн итгэл үнэмшилтэй сөргөлдөж буй юм.