Япон, Өмнөд солонгос, Тайваны нисэх компаниуд өөрсдийн албан ёсны эрх баригчдаас ялгаатай нь Зүүн-Хятадын тэнгисийн Хятадын ПДХ системийн шинэ бүстэй эвлэрэв. Тэд хятадын нисэх албануудад энэ нутагт нисэх өөрсдийн нислэгүүдийн тухай мэдээлж байхаа батлан мэдэгдэв. Үүнийг АНУ хэрхэн хүлээж авч байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэтэл Пентагон эл бүсийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа төдийгүй, тэнд нисч байгаа америкийн онгоцнуудыг хамгаалахад бэлэн байна.

Японы Japan Airlines /JAL/ болон All Nippon Airlines /ANA / томоохон хоёр нисэх компаниуд нь Хятадын эрх баригчдад Тайвань, Гонконг руу нисэх өөрсдийн нислэгүүдийн тухай мэдээлээд байна. Энэ бол бүх нисэх компаниудад тавьж байгаа шинэ шаардлага юм. БНХАУ 11-р сарын 23 -нд Зүүн-Хятадын тэнгист ПДХ системийн таних бүсийг байгуулах тухай зарласан . Энэ бүсэд Японы хяналтанд байдаг Сенкаку арлууд орсон, гэтэл Хятад улс тэдгээр арлуудыг өөрийн нутаг дэвсгэрийн Дяоюйдао арлууд гэж үздэг. Японы нисэх компаниуд онгоцнуудын болон нислэгийн чиглэлийн тухай мэдээллүүд өгөхөөс татгалзах нь хятадын сөнөөгч онгоцнууд түгшүүрээр тэнгэрт хөөрхөд хүргэж мэднэ гэж сэрэмжилж буй юм. Японы нисэх компаниудын байр суурь тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Есихиде Сугагын Хятадын шаардлагуудыг үл тоомсорлох уриалгатай сөргөлдөж байгаа юм.

Ингэхэд Японы нисэх тээврийнхэн ерөнхий сайд Синдзо Абэгийн Бээжинд хаягласан сэрэмжлүүлгийг үйлчилж байгаа гэдэгт итгээгүй бололтой. Тэрээр Бээжингийн үйл ажиллагааны хариуд, энэ бүсэд Хятадын урьдчилан мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр нисч ирсэн бүх онгоцнуудад цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн. Юутай ч, энэ бүсэд цэргийн шууд сөргөлдөөний аюул бодит юм гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов ярьж байна. Яавал үүнээс зайлсхийж болох вэ?

 

«Үүний тулд Япон, Хятадын цэргийн байгууллагуудын хооронд “халуун шугам”—ыг тогтоовол зүгээр. Гэтэл байдлаас үзэхэд, талууд ийм замыг сонгохгуй нь бололтой. Байдал их түгшүүртэй, ирээдүй тодорхой бус байна. Зүүн-Хятадын тэнгисийг тойрсон “Сэтгэл мэдрэлийн дайн”жил гаруй үргэлжилж байна. Хэдий хугацаагаар үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгуй» гэж Валерий Кистанов ярьлаа.

Ингэхэд улстөрийн хамгийн өндөр дээд түвшинд ч, байдлыг хамгийн муу байдлаар сэргийлэхэд бэлэн бус байна гэж Валерий Кистанов ярьж байна: «Японы шинэ удирдагчид япон-хятадын хоорондын тулгамдсан асуудлыг шинээр харах ямар нэгэн итгэл найдвар байсан. Гэвч юу ч болоогүй, эдгээр найдварууд нь талаар өнгөрсөн бөгөөд байдал улам хурцадмал хэвээр байна. Тэгээд ч зогсохгуй, Синдзо Абэ нь Си Зиньпинтэй эл тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дээд хэмжээний уулзалт явуулах гээд чадахгуй байна.Гэхдээ Си Зиньпин Өмнөд солонгосын шинэ ерөнхийлөгч Пак Кын Хегийн адил уулзалтаас аль болох зайлсхийсээр буй юм. Энэ бол жинхэн мухардал» гэж хэллээ.

Өмнөд солонгос болон Тайваны нисэх компаниуд үүний адил Зүүн-Хятадын тэнгисийн агаарын хамгаалттай бүсэд төлөвлөгдөж байгаа нислэгүүдийнхээ тухай Хятадын эрх баригчдад мэдэгдэж байхаа батлан мэдэгджээ.11-р сарын 28 –нд Хятад, Өмнөд солонгосын өндөр албан тушаалын генералуудын уулзалтыг явуулахаар төлөвлөөд байна. Ингэхэд уулзалт дээр хятадын нислэгийн шинэ бүсээр зорчих шинэ бус дүрмүүдийг ярих бололтой. Өмнөд солонгосын ПДХ бүс болон Хятадын ПДХ бүсийн огтолцоон дээрх нутаг дэвсгэрийн маргааны тухай энд бас хэлэлцэн ярилцах юм.

Нөгөөтэйгүүр, Пентагон Хятадад нислэгийн төлөвлөгөөг гаргах болон онгонцон доторх төхөөрөмжүүд, радио хэлбэлзлүүд юм уу,аль эсвэл өөрийн онгоцнуудын таних тэмдгүүдийг заах төлөвгүй байна. ЭНэ тухай 11 –р сарын 25 нд АНУ- ын БХЯ ны төлөөлөгч Стив Уоррен мэдэгдсэн. Тэрээр маргаантай арлуудыг оруулсан бүс нь олон улсын агаарын орон зайн нэг хэсэг гэж цохон тэмдэглэсэн. Тиймээс АНУ өөрийн онгоцнуудыг хятадын талын дайралтуудаас хамгаалахад бэлэн байна гэсэн.

Вашингтонд Бээжингийн шийдвэрийг “дэндүү өдөөн хагтгасан”гэж үзсэн. Нөгөөтэйгүүр, Хятадын талын түрэмгий үйл ажиллагаануудын эсрэг чухам ямар хэрэгслүүдээр Пентагон хамгаалах гэж байгаа нь тодорхойгүй байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын мэдэгдэлд, цэргийн сөргөлдөөн гарахад Японыг хамгаалахад бэлэн байна гэж дурджээ.