Хунд эруугийн гэмт хэргийн ял шийтгэлээ эдэлж дууссан ч байсан цагаач иргэдийг Орост нэвтруулэхгүй болохтой холбоотой хүүлийн төслийг ОХУ-ын Улсын думын депутатууд бэлтгэжээ. «ОХУ-д орох болон ОХУ-аас гарах хэв журмын тухай» хуульд өөрчлөлт оруулж байгаа зохиогчид, өөрсдийн орондоо хууль зөрчсөн иргэд, хилийн чанадад ч хэв журам сахихгуй гэж узсэн байна. Оросын иргэдийг тэднээс хамгаалан парламентчид аюулгүй байдлын тувшинг нэмэгдүүлж, нийгэм дэх хурцадмал байдлыг багасгана гэж найдаж байгаа юм.

2013 онд цагаачдын уйлдсэн гэмт хэргийн цалгиа, оросын парламентчдыг улсын нутаг дэвсгэр луу гадаадын иргэдийн орж ирэх дурмийг чангатгах талаар бодоход хургэжээ. Азербайджанаас ирсэн Орхан Зейналов, 25 настай москвагийн иргэн Егор Щербаковыг алсан явдал суулчийн дусал болсон юм. Урьд нь Зейналов Орост замын хөдөлгөөний дурмийг зөрчсөний улмаас олон удаа шуухэд дуудагдан, тэр ч буу хэл хориход 15 сарыг өнгөрөөсөн байна. Зохих хугацаагаа эдлээд Зейналов Москвад эргэн ирж, хэсэг хугацааны дараа өөр илүү хүнд гэмт хэрэг үйлдэн-хүн хутгалан ухлийн шарх үчрүүлжээ.

Оросын парламентчдын санал болгож байгаа нуун ирэгсдийн хууль тогтоомжийн засвар ёсоор, тийм гэмт үйлдэл дахин тохиолдох ёсгүй. Орос улсад болон гадаадад аливаа гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлж байсан гадаадын иргэн Орос улсад хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгуй юм. Хэрэв өмнө нь байгуулагдсан бол цуцлах болно. Түүгээр ч зогсохгуй, депутатууд эрүүгийн хэрэг хийснийхээ төлөө ялаа эдлээд дууссан байсан ч тийм хүмүүсийг улс оронд нэвтрүүлэхгүй байхыг санал болгож байгаа юм.

Интернетэд нийтлэгдсэн засварын тесел оросуудаас эерэг санал хүсэлтийг авсан байна. Гэвч хууль хамгаалагчид тийм маягаар Орос орон гэмт хэрэгтнууд төдийгүй, бусад орны улс терийн ялтангуудад хаалттай болохоос эмээж байгаа юм. Энэ тохиолдолд хуулинд нэмэлт еерчлелт оруулах шаардлагатай гэж зөвлөлт засгийн дараахь байдлыг судлах Төвийн захирал Алексей Власов узэж байгаагаа: «Хуулинд хатуу хурээг тогтоох ёстой гэж би бодож байна. Гэвч, ямар нэгэн ил тод улс төрийн шалтгаантай болон хууль хамгаалах шугамын дагуу мөрдөлт, мөшгөлттөй холбоотой тусгай шуухийн зуйл ангийг тодотгон тусад нь байнга ангид авч узэж болох билээ. Гэсэн ч ийм дүрэм засвар оруулж байгааг еренхийд нь дэмжиж байна. Туйлын чанга арга хэмжээний дурэм журам хатуу чанга байх ёстойг шинжээч онцолжээ» гэж хэлсэн.

Цагаач иргэдийн цуваанаас зохисгуй этгээдуудийг ялгахад орчин уеийн технологиуд тус болох юм. Тухайлбал, ОХУ-ын Холбооны цагаачлалын алба, ДХЯ –ны хооронд мэдээллийн цахим баазын солилцоо аль хэдийн хэрэгжиж эхлээд байна. Энэ нь хил дээр ирэхэд нь л Орос оронд оруулахад ул зохицох этгээдийг зогсоон саатуулах болно гэж зөвлөлт засгийн дараахь байдлыг судлах Тевийн захирал Алексей Власов яриад: «Бишкект айлчлах үеэр Оросын нутаг дэвсгэрт эрүүгийн биш ч захиргааны шинж чанартай зөрчил гаргасан нэлээд хэдэн нүү ирэгсдийг огт цэвэр бичиг баримтаар орохыг завдах зуурт буцаахыг өөрийн нүдээр харсан билээ. Учир нь тэд мэдээллийн баазад орсон байжээ. Иймээс оросын Холбооны цагаачлалын албаны ажилтнууд тайван, эелдгээр ирсэн онгоцоор нь 5 хүнийг буцаан явуулсан юм гэж шинжээч дурдлаа» гэж хэлсэн.

Гэвч энэ бух хатуу хэм хэмжээ хууль сахих санаагуй хумууст хамааралтай юм. Унэнчээр амьдарч, ажиллахад бэлэн байгаа цагаачдын хувьд Орос орны хаалга өргөн нээлттэй хэвээрээ улдэнэ.