АНУ-д буудлага болсон тухай мэдээ дэлхийн мэдээллийн эмхтгэлийг байнга арвижуулах боллоо. Үйл явдал нь ургэлж адил: ээлжит ухаангуй амьтан өнгөрөгч хүмүүс болон оюутнууд луу эмх замбараагүйгээр гал нээдэг байна. Гэтэл гэмгүй номхон ард луу гаж донтнууд төдийгүй америкийн цагдаагийнхан буудах болжээ.

Сүүлийн үеийн хамгийн тод жишээ бол америкийн цагдаагийн ажилтнууд хуванцар автомат буугаар тоглож байсан 13 настай хүүхдийг буудсан байна. Энэ эмгэнэлт явдал Калифорни мужийн багахан хот Санта-Росад болсон бөгөөд дэг сахиулагчид эргуул хийх үеэрээ АК-47-г санагдуулам маш сайн хийсэн тоглоомон автомат буу гартаа барьсан хууг харжээ. Цагдаагийнхан нэн даруй «зэвсгээ» газар тавихыг шаардсан байна. Хүү саатсанд эргуулийнхэн гал нээжээ. Задлан шинжээчдийн илруулснээр хүү газар унасан байтал үргэлжлүүлэн буудсаар байсан байна. Үүний дараа үхсэн хүүгийн гарт гав зуулгэжээ. Санта-Росагийн цагдаагийн газарт зааврын дагуу уйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн байна: «Эргүүлийнхэн еерсдийн болон хамтран ажиллагч болон эргэн тойрныхны аюулгуй ажиллагааны үүднээс ийм үйлдэл хийсэн. Тэрбээр, энэ «этгээд» туунд болон тууний хамтран ажиллагч нөхөрт аюул занал учруулна гэж боджээ» гэлээ.

Болж өнгөрсөн явдлыг ганц удаа болсон бол эмгэнэлт тохиолдол гэж нэрлэж болохоор байлаа. Гэвч 9-р сард АНУ-д ийм хэрэг явдал дор хаяж 2 удаа гарсан юм. Хойд Каролинад цагдаагийнхан гэмт хэрэгнүүдийн хохирогчийг буудсан билээ. Хэв журам сахиулагчид дээрэм хийсэн дуудлагаар ирээд тэднийг угтан тусламж гуйхаар гуйж яваа хүнийг буудсан байна. Харин Нью-Йоркод цагдаагийнхан сэжигтэнгт барихыг оролдохдоо цугласан олны дунд гал нээж, түүнийг оноогуй хирнээ 2 эмэгтэйг ноцтойгоор шархтуулсан байна. Орост бол тийм байдлыг төсөөлөхийн аргагуй гэж Улсын думын аюулгуйн хорооны гишүүн Александр Гуров тэмдэглээд: «Хотын дотор зэвсэг хэрэглэх нь онцгой арга хэмжээ болно. Манай цагдаагийнханд зөвлөлт засгийн үед ч, одоо ч хотын дотор маш ховор тохиолдолд зэвсэг хэрэглэхийг байнга ярьж хэлдэг байсан, учир нь бусад гэмгуй хүмүүс өртөх аюултай юм» гэжээ.

Шинжээчийн хэлснээр америкийн цагдаагийнхан дэлхийн хамгийн харгис хэрцгий нь юм. Тэдний ажлын арга барилыг Интернетэд тавьсан бичлэгүүд харуулдаг билээ. Эдгээр видео бичлэгууд дээр, тухайлбал, хэв журам сахиулагчид хэрхэн хөдөлж чадахгуй болсон баривчлагдсан этгээдийн дээгүүр харайж байгаа нь илхэн байдаг. Өөр бичлэгт цахилгаан цочирдуулагчаар хегжлийн бэрхшээлтэй тэргэнцэрт суух настай эмэгтэйг хэрхэн зодож байгааг харж болно. Дашрамд хэлэхэд 50 мянган вольтын хүчдэл эрүүл хүний зурхийг ч зогсоох хучин чадвартай юм. Цагдаагийнхны хэрэглэдэг цочроогчийг НҮБ аль хэдийн тамлах төхөөрөмж хэмээн тодорхойлсон билээ. Үүний зэрэгцээ Америкийг бодвол олонх европын орнууд болон Орост цагдаагийн газар энэ төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзсан юм. Аль 90-ээд онуудад улсын эрүүл мэндийн яам, зүрхний өвчтэй хумууст ухлийн аюултай байж болзошгүй хэмээн онцлоод тийм цочроогчийн эсрэг санаагаа илэрхийлсэн байна.

АНУ-д баривчлах уед багахан буруу үйлдэл гаргасан ч хэв журам сахиулагчид зэвсэг хэрэглээд зогсохгуй, хүч хэрэглэж болдог юм. Дурэм ёсоор тийм тохиолдолд хүүль хүүль хамгаалах байгууллагын талд байдаг байна. Бодох зуйлгүй үйлдэл хийх гэдэг нь АНУ-ын цагдаагийн гол зарчим юм. Энэ албанд бэлтгэх аргууд ч цочирдмоор, жишээлбэл, энэ оноос америкийн хэв журам сахиулагчид шинэ бай болох: гартаа зэвсэг барьсан жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, настай хумуусийн дурс дээр буудлагын дасгал сургуулилт хийх болжээ.