НҮБ-ын Варшавт 11-р сарын 11-23-ны хооронд болж өнгөрсөн цаг уурын талаарх бага хурал дээр сэтрэлт болсонгүй. Хэлэлцээрийн зорилго 2020 онд Киотскийн протоколыг орлох ёстой цаг уурын шинэ зөвшилцлийг боловсруулах явдал байлаа. Гэвч төлөөлөгчид энэ асуудалд хандсангүй.

Бага хуралд оролцогчид хэлэлцээрийг ирэх жил үргэлжлүүлэхээр тохиролцсон нь бараг 2 долоо хоног 190 орны төлөөлөгчдийн хийсэн ажлын гол үр дүн болжээ. Гэвч хамгийн сүүлийн агшинд хэдхэн тусдаа баримт бичигт зөвшилцөж чадсан гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн Александр Бедрицкий өгүүлээд: "Бага хурал биднийг урагш тэмүүлүүлсэн ч олонхийн хүлээснийг гүйцэлдүүлж чадаагүй юм. Хэлэлцээрийг үргэлжлүүлэх цаг хугацаа, бэлтгэхэд шаардлагатай хуралдаануудын тоо хэмжээг тодорхойлсон. Дараагийн зуны хуралдаанаар 2015 оны 5-р сараас хэтрэхгүй хэлэлцээрийн сэдэв бэлэн болох ёстой тул түүний бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхлэхийг шийдвэрлэжээ. Гэсэн ч илүү ихийг хийж болох л байсан юм" гэжээ.

Бүх дэлхийн онгон байгалийн «Цаг уур ба эрчим хүч» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин илүү шүүмжлэлтэйгээр илэрхийлэн ярихдаа: "Бага хурал ерөнхийдөө сүйрлийн байдалтай боллоо. НҮБ-ын цаг уурын талаарх бага хурал хоёрдмол, техникийн асуудлыг сайн шийдэж чадахаа харууллаа. Халуун орны ой, хамгийн сүл дорой орнуудад туслах, Төв Азийн орнуудын хог хаягдлыг багасгахад туслах зэрэгт энэ нь сайн болж байгаа юм. Харин шинэ зөвшилцөлд ямар ч ахиц алга" гэжээ.

Бага хурлын төгсгөлд олон улсын экологийн байгууллага, тэр дунд Дэлхийн онгон байгалийн сан болон Гринписийн олонх төлөөлөгчид хуралдааны танхимыг орхин оджээ. Цаг уурын хэлэлцээрийн бүх л түүхэнд ийм байдал анх удаагаа болсон байна. Бид дэлхий дахиныг хамарсан чухал асуудлыг шийдэхийн оронд өөрсдийн асуудлыг шийдсэн төлөөлөгчдийн энэ инээдэмт жүжиглэлд оролцохоос татгалзсан гэж Алексей Кокорин тайлбарлаад: "Санал зөрөлдөөнүүд амиа хичээсэн баөйх бөгөөд улс бүр өөр өөр. АНУ –ын сенат цаг уурын өөрчлөлтгүйгээр юу ч батлагдаггүй. Өөрөөр хэлбэл, америкчууд зөвхөн батлагдаагүй гэрээг хүлээж авдаг . Хятад болон Энэтхэг улсууд дэлхийн чанартай хаягдлуудын ямарч тоог зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл, чухамдаа тэд даяаршлын энэ хүү хаягдлын өсөлтийг хангадаг. Саудын Арав, Кувейт болон АНЭ, Сингапур нь албан ёсоор хөгжилтэй орнуудад ордоггүй, тэд өөрсдийн статусыг өөрчлөхгүй байхын төлөө эрс тэмцдэг".

Ингэхдээ түргэн хөгжиж байгаа болон түргэн баяжиж байгаа орнуудын төлөөлөгчид хөгжиж байгаа орнуудад тооны үүргүүдийг шинэ гэрээнд баталгаажуулж өгөхийг оролдож байв. Ийм маягийн “бусдын мөнгөөр гарах “ эрмэлзлүүд нь процессыг зогсоож байна гэж Орос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн ажлын бүлгэмийн гишүүн Михаил Юлкин ингэж ярьж байна.

Өнөөдөр хүлэмжийн хий хаягдлын гол орнууд байгаа Хятад, Энэтхэгийг сул дорой оронд үзэж болох уу? Иймд тохиролцоонуудын үзэл баримтлалыг солих шаардлагатай юм. Миний бодлоор Варшав үүнийг тод харуулж чадлаа гэж Михаил Юлкин ярьлаа.

Дэлхийн өмнөх аж үйлдвэрийн хувьсгалын үеийн 1750 онтой харьцуулахад, агаарын дундаж температур 0,8 С нэмэгдсэн. Хэрвээ олон улсын хамтын нийгэмлэг хамт олны ямар нэгэн шийдвэр гаргахгуй юм бол 2010 он гэхэд дэлхийн цаг уур 5 С градусаар нэмэгдэнэ. Сүйрэлд хүрэхгүйн тулд 2050 он гэхэд хүлэмжийн хийн хаягдлын нийлбэрийг жилд 50-25 гигатонн болгож бууруулах шаардлагатай юм. Шаардагдах арга хэмжээнүүд нь 2015 онд батлагдах даяаршлын гэрээнд тусгагдсан байх ёстой. Гэвч энэ ажлыг одоогоор эхлүүлээгүй байна.