Компаниудын тулгамдсан асуудлуудын тухай үнэн бодит зүйлүүдийг эздүүдээс нь нуун дарагдуулсан топ-менежерүүдэд торгуульд ноогдулан, мэргэжлийн алдаа гаргасанд үзэх болно. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэхүү арга хэмжээг байгууллагуудыг дампуурлаас хамгаалах зорилгоор санал болгож байна. Баримт бичгийг Орос улсын Олон нийтийн танхимаар хэлэлцүүлэх ёстой, гэтэл одооноос нилээд засвартай ч, гэхдээ л ойрын үед Төрийн думын депутатууд үүнийг хэлэлцэх нь тодорхой боллоо.

Эхлээд Эдийн засгийн хөгжлийн саналууд нь холбооны болон хотын эрх баригчдад харъяалагдах 25 байгууллагад хамааралтай байв. Тэд нарийн удирдагчид өнөөдөр хууль тогтоомжийн түвшинд захирлууд болон санаачлагчдын зөвлөлд айсуй дампуурлын шинж тэмдгүүдийн тухай уламжлах ёстой. Эс тэгвээс топ-менежерүүдэд торгууль болон хоёр жил мэргэжлийн ажлаас чөлөөлөх хүртэл шийтгэл ноогдуулах юм. Эдийн засгийн байгууллагын шинжээчид эдгээр арга хэмжээнүүдийг хангалтгүй гэж үзэн, тэдгээрийг ширүүсгэх саналуудыг тавьлаа. Тухайлбал, тэдгээрийн торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлэх, гурван жилийн хугацаанд удирдах ажилд томилохыг хориглох.

Мөн хуулийн төслийг байгууллагын түвшинд хэлэлцэх үед тухайн арга хэмжээнүүдийг төрийн төдийгүй, бүх компаниудад, тэдгээрийн зохион байгуулалт эрхийн хэлбэр юм уу, хувийн хэвшлийг үл харгалзан хамруулах санал гарсан. Одоогийн эдийн засгийн зогсонги нөхцөлд байдлыг айсуй сүйрлийн анхны шинж тэмдгүүдэд засаж залруулахыг оролдох нь чухал. Эс тэгвээс дампуурал гарцаагүй. Тиймээс өнөөдөр захирлуудын зөвлөлийн өмнө хүлээх менежментын хариуцлагыг онцгой тодорхой бичсэн байх ёстой гэж Олон нийтийн танхимын гишүүн, Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин ийн тайлбарлаж байна.

Компаний өсөлтийн эрч болон ашиг өндөр байхад бүгд хүрэлцээтэй авч байсан: эздүүд хангалттай ашиг авч, менежерүүд шударгаар өндөр цалин авч байсан. Өнөөдөр байдал хурцадсан, менежментын эздүүдийн өмнө хүлээх хариуцлагыг чангатгах үндэслэлүүд гарч ирсэн. Яагаад гэвэл, менежмент нь буруу чиглүүлж, захирлын зөвлөлийн гишүүдэд буруу мэдээлэх нь олонтоо гарч байна. Байдал дампууралд тун ойртож ирээд байна. Хөрөнгийг менежментийн хяналтан доорх компаниудаас гаргаж авч байгаагаас, өмчлөгчдөд дан ганц хальс нь л үлдэж буй юм.

Өөр нэг асуудал гэвэл, хоригийн түвшин инээдэмтэй бага. Иосиф Дискины үзэж байгаагаар, энэ нь луйварын хэрэг бөгөөд үүний төлөө эрүүгийн шийтгэл ноогдуулах шаардлагатай ёстой. Харин санхүүгийн хариуцлагын хэмжээ нь менежментын өмчлөгчид болон захирлуудын зөвлөлд учруулсан хохиролтой дүйцэх ёстой гэж шинжээч цохон тэмдэглэв.

Өнөөдөр дампуурагч компаниудад хоёр зам байна. Эхнийх нь “санхүүгийн эрүүлжилт” гэгдэх. Энэ тохиолдолд хөрөнгийг зарж, өр ширийг барагдуулж, ихээхэн эд хөрөнгөө алдаад байгаа компаний бизнесийг үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаар хувилбар – активыг бүрэн хэмжээгээр нь худалдан борлуулна. Чухамдаа компанийг устгаж байгаа юм. Оросын дампуурсан компаниуд хоёрдахь хувилбрыг илүү үздэг. Санхүүгийн эрүүлжүүлэх процедурыг компаниудын 1 % л давдаг.

Ихэнхдээ ийм тохиолдолд удирдагчид компаний дампуурлын шинж тэмдгүүдийг санаатайгаар мэдээлдэггүй, энэ үед тэд өөрсдөө дээд зэргийн ашгийг авахыг санаархадаг. Шинэ хууль гарч ирж буй нь менежментэд өөрийн үйл ажиллагаагаа хожмын болзошгүй хор уршигтай харьцуулах боломж олгож байгаа төдийгүй, дампуурсан байгууллагууд ч бас бага байх болно гэж шинжээч үзэж байна.