Токио, Сөүл, Вашингтон, мөн Тайван Бээжингийн Дорнод Хятадад зориулсан тоглоомын шинэ дүрмийг цааргалсан байна. 11-р сарын 24-өөс Хятадын Агаарыг эсэргүүцэн хамгаалах хүчний хянах болсон маргаантай арал Дяоюйдаог тойрсон аюулгүйн бүс Япон, Өмнөд Солонгосын агаарын хил хязгаарыг дайран гарч, тэр нь Тайваны мөн ийм бусэд дэндүү ойрхон болсон байна. Хятадын энэ алхмыг АНУ бүс нутаг дахь байдлыг өөрчлөх гэсэн оролдлого хэмээн үзжээ.

Бээжин уг арлын төлөө Токиотой хийх тэмцэлд бооцоогоо ахиулжээ. Тэдгээр нь Японы хяналтад байдаг болов ч Хятад өөрийн мэтээр үзэж байгаа юм. 11-р сарын 23-аас тэдгээрийг тойрсон Өмнөд Солонгос, Тайваны хоорондын өргөн уудам бүсийг Бээжин өөрийн агаарын батлан хамгаалах бүс хэмээн зарлажээ. Түүний хил хязгаарыг дайран өнгөрөх бүх хөлөг онгоцууд Хятад улсад нислэгийн төлөвлөгөөгөө танилцуулж, холбоо барих ёстой байна. Үүний зэрэгцээ Хятадын БХЯ энэ шинэ бусэд орших дүрмийг зөрчсөн хэний ч эсрэг батлан хамгаалах шинж чанарыг илэрхийлсэн арга хэмжээг хэрэглэх тушаалыг өгчээ.

Хятадын АЦХ энэ дүүрэгт аль хэдийн анхны эргүүлээ хийсэн байна. Хятадын сөнөөгч онгоцууд болон түүнийг дагалдах 2 урьдчилан илрүүлэгч онгоцыг угтан японы хөнгөн тагнуулын онгоцууд хөөрчээ. Токио Хятадын энэ бүсийг байгуулсан явдлыг байж болшгүй зүйл хэмээн үзэж байгаа юм. Япон улсад энэ алхмыг аралд санаархаж байгаа шинэ оролдлого хэмээн дүгнэж сануулах, тагнахаа эрчимжуулсэн байна. Үүний зэрэгцээ Япон улс урьд нь энэ бүс нутгийн газар нутгийг өөрийн агаарыг эсэргүүцэх батлан хамгаалалт хэмээн тогтоон зарласныг Оросын ШУА-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов дурдаад: "Ийм маягаар тэнд бие биендээ оногдуулсан 2 агаарыг эсэргүүцэх батлан хамгаалахын япон, хятадын бүсүүд бий болоод байна. Энэ нь мэдээж маш аюултай, түгшүүртэй байдал бөгөөд маргааны цаашдын байдал тодорхойгүй, учир нь ямар ч үед хэн нэгнийх нь тэвчээр дийлэхээ больж, цэрэг дайны мөргөлдөөнөөр эргэж мэдэх юм. Харин түүний хор уршиг Токиогийн цаана Вашингтон зогсож байгааг харгалзан үзвэл хэлэхийн аргагүй билээ".

Хятад улс түүний агаарыг батлан хамгаалах хяналтын бус байгуулсанд АНУ яаж хандах нь тодорхой юм. Пентагоны тэргүүн Чак Хейгел Хятадын шийдвэр АНУ-ыг бүс нутагт цэргийн үйл ажиллагаа явуулахад саад болохгүйг мэдэгджээ. Тэрбээр, Японы хянадаг Сенкаку арал америк-японы аюулгүй ажиллагааны гэрээнд хамаарагддагийг батлан илэрхийлсэн байна. Иймээс энэ нь Вашингтон өөрийн холбоотноо Хятадтай цэргийн зөрчилдөөн үүссэн тохиолдолд хамгаалах болно гэсэн уг. Хариуд нь Бээжин Вашингтонг Токиогийн дэмжлэгээс зай барихыг уриалсан байна. Хятадын БХЯ-ны төлөөлөгч Ян Юйцзянь, АНУ-д Японыг худал дохионд илгээн өөгшүүлэхгүй байхыг онцлон тэмдэглэжээ.

Түүний зэрэгцээ Бээжин Япон, АНУ-ын элчин сайдын яамдад, эдгээр улсууд агаарыг эсэргүүцэх батлан хамгаалах шинэ бүс байгуулсаныг шүүмжилсэний дараа албан ёсны эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Үүний үндсэн дээр Сөүл Бээжингийн сүүлийн үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Шинэ бүс зарим талаар Өмнөд Солонгосын агаарыг батлан хамгаалах мөн адил бүс, Иодо шүрэн эргийн усан сан дахь Чеджужо арлын зүүн өмнөд лүү орж байгаа ч үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын БХЯ-ны шүүх эрх энэ дүүрэгт хөдлөшгүй бат байх болно.

Бээжингийн энэ байдалд Тайваны БХЯ гүн харамсаж байгаагаа илэрхийлээд арлын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахаа онцлон тэмдэглэжээ. Хятадын тогтоосон бүс Тайваны аюулгүй ажиллагаа, батлан хамгаалахын шугамд дэндүү ойр байгаатай холбогдуулан Тайваны сөрөг Ардчилсан намын дарга Су Чжэньчаны хэлснээр бүс нутгийг ямар ч зөвлөлгөөнгүйгээр тогтоосон нь Хятадын бүс нутгийн манлайлах арга зам мөн гэдгийг дурдсан байна.

Хятадын ийнхүү агаарыг батлан хамгаалах бүс болгон зарласан явдал зөвхөн өсөх хандлагатай нь тодорхой, учир нь талуудын нэг нь ч өөрийн сонирхлоос буцах санаагүй байгаад оршино. Үүний үндсэн дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Хятад, Япон, Өмнөд Солонгост 12-р сарын эхээр хийх айлчлал ихэд далд санааг агуулж байгаа юм.