Украины хууль хамгаалах байгууллагын ажилтнууд Европын талбай болон Тусгаар тогтнолын Майдан дээр цугларсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэв. Арга хэмжээг зохион явуулах мэдэгдэлд, цуглаан 11-р сарын 24-ний 23:00 минутад /орон нутгийн цагаар /дуусна гэжээ. Хүмүүс тарж явахаас татгалзан, хүчнийхэн тэднийг нягт цагаригт авч, зам чөлөөлөхийн тулд замын хажуу руу шахаж байв.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид болон цагдаа нарын хооронд зодоон болсны улмаас цагдаагийн хоёр ажилтан болон нэг жагсагч шархаджээ. 11-р сарын 24-нд еврохамтын ажиллагааг дэмжигчид эсэргүүцлийн хэд хэдэн цуглаан зохион явуулсан. Хуулийн байгууллагуудын үзэж байгаагаар, жагсаалд 20 мянга гаруй хүн оролцжээ. Зохион байгуулагчид 100 мянган хүн оролцсон гэж мэдэгджээ. Ийм арга хэмжээнүүд нь тус улсын хэд хэдэн хотуудад болж өнгөрчээ. Киевын гудамж, талбайнуудад байдал хурцадмал байна. Европын талбайн дээрх “Украины өргөө” ний дэргэд эсэргүүцэгчид байрлажээ. 11-р сарын 21-нд сайд нарын танхим ЕХ-ны тухай болон ЕХ-той чөлөөт худалдаа хийх тухай гэрээнүүдийг бэлтгэх ажлыг зогсоогоод буй юм. Засгийн газар энэхүү алхмаа Орос болон ТУХН-ын орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд шаардлагатай байна хэмээн тайлбарласан.